Спорт

February, 2021

  • 21 February

    Их долоо “Токио-2020” олимпын наадмыг дэмжихээ илэрхийлэв

    “Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, баталгаатай замаар энэ зун зохион байгуулж, даян дэлхийд Ковид-19 цар тахлыг даван туулсан хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдгийг илтгэн харуулахын төлөө Япон улсын хүчин зүтгэлийг Их долоо (G7)-гийн удирдагчид дэмжиж буйгаа илэрхийлснийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах талархан хүлээж авлаа. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “ОУОХ-ны хамт олон бид итгэл найдвар, урам зориг хайрласан энэхүү мэдэгдэлд нэн талархалтай хандаж байна.“Токио-2020” Зохион байгуулах хороо, Японы …

  • 20 February

    Сайд Моллай мөнгөн медаль хүртлээ

    “Тель Авив-2021” Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайд Моллай -81 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, дэлхийн чансааны 700 оноо авч дансаа 3000 ам.доллароор ахиуллаа. Тэрбээр аваргын төлөө 2020 оны Парисын Их дуулга, 2019 оны Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевт ялагдлаа. С.Моллай болон Монгол Улсын шигшээ багийн дараагийн тэмцээн …

  • 20 February

    ОХУ-ын тамирчид Үндэсний олимпийн хорооныхоо далбаан дор “Токио-2020”- д оролцоно

    “Токио-2020” олимпийн наадамд оролцох ОХУ-ын баг тамирчид Үндэсний олимпийн хорооныхоо далбаан дор оролцохоор боллоо. Учир нь Швейцарийн Лозанн хотод төвтэй Олон улсын спорт арбитрийн шүүх (CAS)-ээс ОХУ-ын баг тамирчдыг “Токио-2020” Зуны XXXIII олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн XXIV олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан. Гэхдээ допингийн асуудалд холбогдоогүй тамирчдыг ОУОХ-ны далбаан доор хатуу хяналтын дагуу зун, өвлийн олимпод оролцуулахаар болоод байсан …

  • 19 February

    “Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр Сейко Хашимото томилогдлоо

    “Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр Япон улсын Олимпийн сайд, “Альбервилль-1992” олимпийн тэшүүрийн хүрэл медальт, 56 настай хатагтай Сейко Хашимото томилогдлоо. Тэрбээр Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзан, Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авч, Японы Засгийн газрын гишүүний албаа хүлээлгэн өгсөн байна. С.Хашимото нь Олимпийн сайдын албыг хаших үедээ “Токио-2020” олимп, паралимпийн наадам, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендерийн …

  • 19 February

    “Токио-2020”олимпийн эрх олгох боксын тэмцээнийг цуцлах асуудлыг ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор танилцуулна

    “Токио-2020” Олимпийн эрх олгох боксын тэмцээн нь 2021 оны 6 дугаар сард Франц улсын Парис хотноо товлосон боловч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрх олгох сүүлчийн тэмцээн болон Олимпийн наадмын хооронд доод тал нь 30-45 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийх боломжийг тамирчдад олгох, тухайн улсын Засгийн газрын бодлогын дагуу “Ковид-19” карантины хугацаа, олон улсын аяллын хориг зэргийг харгалзан үзэж, ОУОХ-ны …

  • 13 February

    Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгчээр Т.Энхцэцэг тодорлоо

    IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа. Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор …

  • 10 February

    Монгол, Канадын цагдаа жүдочид хамтран ажиллана

    Канад улсад суугаа Монголын Элчин сайдын яам нэгдүгээр сарын 27-ны өдөр Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, Жүдо-Эрдэм клубын захирал Ж.Энхсайхан болон Канадын Цагдаа-Жүдог үүсгэн байгуулагч, сургагч багш нар болох цагдаагийн ахлагч Тоби Хинтон, Ал Арсенол, Ванкувэр хотын Цагдаагийн газрын цагдаа-жүдогийн ахлах сургагч Брайн Шиппер, цагдаагийн ахлагч Марк Штайнкамп, Полис-Жүдогийн дэд ерөнхийлөгч Рэй …

  • 8 February

    Спортын салбарт хоёр гавьяат дасгалжуулагч мэндэллээ

    Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнагдлаа. М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпийн зэрэглэлийн шүүгч юм. Тэрбээр “Рио-2016” олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тулааний …

January, 2021

  • 23 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

    Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр /2021.01.23/ эхэллээ. Коронавируст халдварын цар тахлын улмаас Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг анх удаа онлайнаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэдгийг Монголын шатрын холбооноос …

  • 23 January

    Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

    “TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн, олимп-дэлхийн аварга жүдоч, домогт Ясүхиро Ямашита бүх Үндэсний Олимпийн Хороодод албан захидал илгээсэн байна. Уг захидалд “Цар тахлын амаргүй цаг үед үүний эсрэг тэмцэж буй даян дэлхийн олимпийн андууддаа талархаж буйгаа илэрхийлье. Энэ сарын долооны өдөр Японд …

  • 15 January

    “Сань-яа -2021” Азийн элсний наадам дахин хойшиллоо

    Кувейт улсад байрлах Азийн Олимпийн Зөвлөл БНХАУ-ын Сань-Яа хотноо зохион байгуулагдах Азийн элсний спортын 6 дугаар наадмыг хойшлуулах шийвэр гаргалаа. Энэхүү наадам нь Сань-Яа хотод  4 дүгээр сарын 2-10-нд болох байсан ч Азийн олимпийн зөвлөл нь цар тахлын байдлаас үүдэн , дахин хойшлуулах шийдвэр дэвшүүлснийг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрсөн байна. Анх тус наадам нь 2020 оны 11-р сарын …

  • 14 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг онлайнаар зохион байгуулна

    Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их …

  • 12 January

    МУГТ М.Уранцэцэг Доха Мастерсаас хүрэл медаль хүртлээ

    Катарын Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний эхний өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн төлөө шалгаран үлдлээ.  Жин тус бүрийн чансааны эхний 32-т эрэмбэтэй дэлхийн шилдгүүд чуулсан тус тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, “С” хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт  ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч өрсөлдөгч нь эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болжээ. Улмаар …

  • 11 January

    Жүдо:Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарлаа

    Цар тахлын үед Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг цалгардуулалгүй халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан бэлтгэл сургуулилтыг нь тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг УОК-д тавьж шийдвэрлүүлсний дагуу өнөөдөр Олон улсын Найрамдал төвд бэлтгэлээ базаахаар жүдо, чөлөөт бөх, боксын баг тамирчид спортын төв ордноос хөдөллөө. Үндэсний шигшээ багийн тамирчдаа БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар амжилт хүсэн үдэн мордууллаа. Тэнд үндэсний шигшээ баг …

  • 11 January

    Өнөөдөр 9 жүдоч Дохагийн татамид барилдана

     Токиогийн олимпын эрхийн онооны төлөө өрсөлдөх Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны цувралын анхны “Доха Мастерс” тэмцээн өнөөдрөөс /2021.01.11/ эхэлж байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаанууд явагдаж шилдгүүдээ тодруулах юм. Монгол Улсаас өнөөдөр Г.Наранцэцэг, М.Уранцэцэг, Б.Хорлоодой, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Д.Амартүвшин, Л.Өнөболд, Г.Хэрлэн нар хүч, ур чадвараа сорино. Манай тамирчид Катар улсад …