Спорт

April, 2021

  • 21 April

    Үндэсний шигшээ багийн тамирчид вакцинжуулалтын хоёр дахь тунг хийлгэлээ

    Монголын Үндэсний Олимпын Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.04.21/ вакцинжуулалтын хоёр дахь тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ. Үндэсний шигшээ багийн …

  • 19 April

    ОУХМ М.Дөлгөөн Азийн аварга боллоо

    Казакстан Улсын Алматы хотод зохиогдсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн 55 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн баг Алматыгийн дэвжээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-ын жинд …

  • 19 April

    “Алматы-2021”:ОУХМ М.Цогтгэрэл мөнгө, З. Сумъяабазар, Д. Хүдэрбулга нар хүрэл медаль хүртлээ

    “Алматы-2021” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. -74 кг-ын жинд 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн аваргад үзүүрлэсэн “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар эхний хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр шөвгийн наймд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, …

  • 17 April

    Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүллээ

    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл Алматы хотын “Балуан Шолак” аренад боллоо. Манай улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй багаа сойж, нийт долоон медальтай өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д “Хасу-Мегастарс” …

  • 16 April

    Тэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид олимп болон Азийн АШТ-ий бэлтгэлээ Кыргызстанд хангаж байна

    Монголын олимпын тэквондогийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж эхэллээ. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийнхан энэ сарын 11-нээс эхлэн Кыргызстан улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй Үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпын эрх олгох тэмцээнд …

  • 16 April

    ОУХМ А. Батцэцэг, Х. Болортуяа, З. Болортунгалаг нар алтан медалийн төлөө барилдана

    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн болон хагас шигшээ барилдаан дөнгөж сая өндөрлөж, Монголын гурван бүсгүй шигшээд шалгарав. 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ …

  • 16 April

    “Алматы-2021”: М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртлээ

    Казахстаны Алматы хотод зохиогдож байгаа “Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ М. Дөлгөөн алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж бөхийн хүрээнийхэнд танигдсан тэрбээр Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэв) …

  • 15 April

    TEAM MONGOLIA: Токио-2020 олимпын наадмын 21 эрх аваад байна

    “Токио-2020” зуны олимпын XXXII наадам хөшигөө нээхэд 99 хоног үлдээд байна. Манай тамирчдын хувьд яг өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин /үүнд 3Ч3 сагсан бөмбөг эмэгтэй багийн 4 тамирчин багтаж байна/ оролцохоор эрхээ аваад байна. Гэхдээ манай спорт сонирхогчдын хувьд удахгүй болох “Токио-2020” олимпын наадам урд өмнөх олимпын наадмуудаас онцлогтой болно. Учир нь Монгол Улсын спортын түүхэнд манай …

  • 15 April

    “TOKYO 2020” олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

    Цар тахлын улмаас нэг жил хойшлогдоход хүрсэн Токио 2020 зуны Олимпын наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр өргөн нэвтрүүлгийн 13 телевиз шууд дамжуулан хүргэхээр боллоо.Өмнө нь Монголын телевизүүд зуны Олимпын наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь Олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, тв …

  • 13 April

    Спорт өрөлтийн ДАШТ-ээс Ц.Цэцбилгүүн, З.Сийлэн нар хүрэл медалийн болзол хангалаа

    Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 5-наас 11-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээнд 27 улсын 611 тамирчин нас насны ангилалдаа амжилттай оролцлоо. Зохион байгуулагчдын зүгээс нэгдүгээр байрт нэг, хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурван тамирчин, 7-10-т орсон тамирчдыг тусгай байрт тус тус шалгарууллаа. Манай улсыг төлөөлж Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгаас зургаан насны ангилалд нийт …

  • 12 April

    П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны генсекээр сонгогдов

    Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстаны Алматы хотод болж байна. Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П. Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтсан төдийгүй ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.  П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болсон юм.  Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Кыргызстан, Казахстан, Йемен зэрэг долоон орны төлөөлөгч багтсан бөгөөд ерөнхийлөгчөөр Казахстаны Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгчөөр …

  • 12 April

    Хүндийн өргөлтийн тамирчид олимпын эрх олгох Азийн АШТ-д оролцоно

    Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. 2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон билээ. Токио-2020 олимпын наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд хуран чуулж байна. Учир нь Олон улсын хүндийн өргөлтийн холбоо Токио-2020 …

  • 10 April

    Ц. Намуунцэцэг “Токио-2020” олимпийн эрх авлаа

    Казахстаны Алматы хотноо чөлөөт бөхийн  “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн өнөөдөр /2021.04.10/ эхэллээ. Олимпын эрхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпын наадмын гурав дахь, Алматыгаас анхны эрхийг авчирлаа. Тэрбээр Энэтхэгийн Сеема, БНСУ-ын Чёон Ми Ран, Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпын эрхээ …

  • 8 April

    Сайед Моллай хүрэл медаль хүртлээ

    Кыргызстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь -81 кг-ын жинд Сайед Моллай хүрэл медаль хүртлээ. Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Сайед Моллай жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камиябиг 1:05 минутад цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Тажикстаны …

  • 6 April

    Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Алматыг зорино

    Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Казахстаны Алматы хот руу хөлгийн жолоо зална. Тэд энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэлд “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн, залгуулаад 13-18-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ. Тус хоёр тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга,  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын баг 30 гаруй хүний …