Дэлхийн тавцанд танигдсан тоглогчид

PUBG MOBILE бол дижитал эрин үеийн тэргүүлэгч мобайл тоглоомуудын нэг юм. PUBG MOBILE тоглоомын олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд Монголын баг тамирчид дэлхий дахиныг гайхшруулсан амжилт үзүүлсээр байна.

Тэгвэл Монголын “ZEUS” багийн хувьд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2020 (PMGC) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн бол тэд энэ удаад 2021 PUBG MOBILE PMPL Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож өмнөх амжилтаа бататган 2-р байр эзэлснийг дуулгахад баяртай байна.

PUBG MOBILE и-спорт хөтөлбөр нь 2021 онд $ 14,000,000 долларын шагналын сан бий болгож мобайл и-спортын түүхэнд хамгийн өндөр дүнтэй шагналын санг бүрдүүлээд байна.

“ZEUS”багийн хувьд дэлхийн шилдэг болох гэсэн мөрөөдөлдөө тэмүүлж яваа 16-25 насны залуучуудаас бүрддэг. “ZEUS” багийн гишүүд бол Н.Дулаанжаргал, Б.Золбоот, Б.Тэнгис, Б.Билгүүн, Т.Нямсүрэн нар юм.

“ZEUS” багийн хувьд дэлхийн өрсөлдөгчдийн анхаарлын төвд байж, өрсөлдөгчид нь тэднийг байнга ажиглаж байдаг бөгөөд тэднийг тэмцээний хар морь гэж нэрлэдэг байна.

“ZEUS” багийн тамирчдад 2021 PUBG MOBILE PMPL Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд нь баяр хүргэж амжилт хүсье.

екапуста займ онлайн на карту zaymi-bistro.ru займ на киви кошелек мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту быстро онлайн credit-n.ru займ до зарплаты онлайн на карту

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …