ОУХМ Б.Урантунгалаг “Токио-2020” олимпд өрсөлдөх эрхээ авлаа

Байт харвааны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Францын нийслэл Парис хотноо боллоо. Тус тэмцээнд ОУХМ Б.Урантунгалаг тавдугаар байр эзэлснээр “Токио-2020” олимпд өрсөлдөх эрхээ авлаа.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд Швейцарын Д.Илианаг 6:0, 1/16 шатанд Казахстаны Т.Фаридаг мөн 6:0, 1/8 шигшээд Узбекистаны А.Зиодахоныг 6:0-ээр буулган авсан юм. Манай тамирчин дунд шөвөгт Чехийн Х.Марид 4:6-гаар ялагдсан ч онооны чансаагаар тавдугаар байрт орж, эрхээ халааслав.

Ингэснээр Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо цэц сорихоор болж байна. Тэрбээр өмнө нь Лондоны олимпд өрсөлдөж, 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байв.

Б.Урантунгалаг эрхээ авснаар Монголын баг одоогоор 42 эрхтэй болоод байна. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпд 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байсан билээ.

Олимпын эрхийн тэмцээнүүд зургадугаар сарын 29-нд өндөрлөх бөгөөд монголчууд хүндийг өргөлтөөр эрхийн тоогоо нэмэх боломжтой.

мгновенный кредит на карту онлайн zaymi-bistro.ru беспроцентный займ онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на киви кошелек credit-n.ru займ онлайн круглосуточно на банковскую карту

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …