
NBA-гийн “Өрнөд” бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтын зургаа дахьд “Финикс Санс”, “Лос-Анжелес Клипперс”-ийг 27 онооны илүү буюу 130:103-аар хожиж, цувралын харьцаа 4:2 болсноор аваргын төлөө тоглолтод шалгарлаа. Тус багийн 36 настай холбогч Крис Пол 41 оноо, дөрвөн удаа самбараас бөмбөг авч, наймантаа оновчтой дамжуулан, гурвантаа бөмбөг тасалжээ. Плей-оффт үзүүлсэн хувийн дээд амжилтаа давтсан тэрээр бүсийнхээ хагас шигшээ болон шигшээ цуврал тоглолтын сүүлийнхэд 35-аас дээш оноо авсан хамгийн ахмад тоглогч болсон аж. Өмнөх шатанд “Денвер Наггетс”-тай хийсэн цувралын сүүлийнхэд 37 оноо авсан К.Пол 33 настай “нисдэг” Майкл Жорданыг ардаа орхисон нь энэ. Түүнчлэн хасагдах шатанд 40-өөс дээш оноо авсан хамгийн ахмад тоглогч болов. Ийнхүү “Финикс Санс” 28 жилийн дараа аваргын төлөө шалгарлаа. Тэд өмнө нь 1976, 1993 онд шигшээд үлдэж байжээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл