“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа Польшийн нийслэл Варшавт болж буй “Poland Open” тэмцээнд 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж үзүүрлэлээ.
Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, хошой медальтан болов.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
