Tag Archives: cпорт

April, 2024

  • 1 April

    Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас ЗУРГААН медальтай ирлээ

    Итали улсын Жесоло хотод зохиогдсон пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө. Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив. Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн бол F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн …

  • 1 April

    Сагс: Монголын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртлээ

    Сингапур улсад сагсан бөмбөгийн 3Х3-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов. Тус тэмцээнээс  Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёул хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын багийг 21:18, Эмэгтэй баг Тайванийн багийг 17:10-аар хожсоноор анх удаа хоёр хүрэл хүртэж байна. Тоглолтын дараа эмэгтэй багийн ахлагч О.Хулан “Монголын шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийг …

July, 2023

  • 20 July

    Жюү жицү: Б.Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдлаа

    “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр не-веза төрлийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн мастерсийн дэлхийн хошой аварга, Азийн элсний наадмын 2 алтан медальт ОУХМ Баттөгсийн Буяндэлгэр медалийн оосроос атгаад алдаж тавдугаар байрт оров. Монголын жюү жицүгийн хамгийн анхны хар бүст бүсгүй Б.Буяндэлгэр эх орныхоо дэвжээнд эхлээд Вьетнамын Хоан Ти Нат Куэ илүүрхэж удаах даваанд АНЭУ-ын Шамма Алкалбанид ялагдсан. …

March, 2023

  • 22 March

    “ПАРИС-2024”: Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

    “Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр сайн дурын 45 мянган хүн ажиллана. Зохион байгуулах хорооноос наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтны бүртгэлийг өнөөдөр эхлүүллээ. Дараах гурван шаардлагыг хангасан хэн бүхэн энэхүү шалгаруулалтад өөрийг сориод үзэх боломжтой. Тухайлбал, -2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх -Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх -2024 оны долдугаар сарын …

February, 2023

  • 20 February

    Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв

    XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2023 оны хоёрдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга …

June, 2022

  • 24 June

    Чөлөөт бөх:Н.Баяржаргал хүнд жинд хүрэл медаль хүртэв

    “U17” насны Азийн АШТ-ий гурав дахь өдөр чөлөөт бөхийн охидын хамгийн хүнд жин буюу 73 кг-ын жинд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал хүрэл медаль хүртэв. Ийнхүү манай охид Бишкекийн дэвжээнд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, 138 оноогоор багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл цомын эзэн боллоо. Н.Баяржаргал хэсэгтээ эзэн орны Линара Молдогазиева, Японы Мако Ишидаг …

May, 2022

  • 16 May

    М.Намуун, О.Есүгэн нар ДАШТ-ий медалийн төлөө өнөөдөр тулалдана

    Турк улсын нийслэл Истанбул хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй. Өнөөдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 54 кг-д О.Есүгэн Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай, 57 кг-д М.Намуун Энэтхэгийн Манишатай тулалдана.

January, 2022

  • 29 January

    ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ

    “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль болж байна. (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл) Тэрбээр тэгшитгэлд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч 1/4 шигшээд Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан. Тэгвэл дагахад эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.

November, 2021

  • 22 November

    Чөлөөт бөх:Б.Хонгорзул, Э.Батмагнай нар дөрөв дэх удаагаа залуучуудын улсын аваргаар тодорлоо

    Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Хавай” спорт зааланд боллоо. Эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос тасралтгүй өрсөлдөж ирсэн энэ удаагийн тэмцээнд 35 байгууллагын 254 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв. Монгол Улсад чөлөөт бөх үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүрээнд болсон тэмцээнд “Токио-2020” олимпын наадамд оролцож тавдугаар байр эзэлсэн Болдсайханы …

  • 4 November

    Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Белград хотод эхэлсэн. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөх хүч үзэх бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э. Дэлгэрмаа салхийг хагалж шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар харамсалтай ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай …

October, 2021

  • 18 October

    Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс Б.Хорлоодой, Э.Ариунболд, Г.Болор-Очир нар хүрэл медаль хүртлээ

    Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Парис-2021” Их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын /2021.10.16-17/ өдрүүдэд болж шилдгүүдээ шалгаруулав. Монгол Улсаас 22 тамирчин тус тэмцээнд өрсөлдөж эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар тус тус Парисын Их дуулгын хүрэл медаль хүртэв. Мөн шагналт байрт 5 тамирчин шалгарсан төдийгүй эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг …

  • 4 October

    Гавьяат дасгалжуулагч Г.Элбэгт зориулсан барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

    Монгол улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Гунгаагийн Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдааныг МҮБХ-ноос санаачлан өчигдөр амжилттай зохион байгууллаа. Барилдаанд П.Бүрэнтөгс аваргаар магнайлуулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосон бөгөөд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэн их шөвөгт улсын харцага Д. Анар, Дорнод аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан юм. Харин дунд шөвгийн наймд Хөвсгөл аймгийн арслан …

September, 2021

  • 6 September

    Паралимп:16 дахь удаагийн наадамд 4403 тамирчин оролцсон нь дээд амжилт болж бүртгэгдлээ

    Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо 13 өдөр үргэлжилж, өчигдөр хөшгөө хаалаа. Монголчууд энэ наадамд спортын зургаан төрлөөр 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар 59-р байрт (Ази тивдээ 15-д) жагссан билээ. Ингээд паралимпын наадамтай холбоотой онцлох тоон үзүүлэлтийг хүргэе. 2 спорт Тамирчид спортын 22 төрөлд медальтнаа тодруулсан. Бадминтон, таеквондогийн төрөл наадмын хөтөлбөрт анх …

August, 2021

  • 30 August

    Э.Содномпилжээ: Медалиа эх орон, ард түмэндээ зориулж байна

    “Токио-2020” паралимпийн наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон Монгол Улсын гавьяат тамирчин Э. Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв. “Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн МУГТ Э. Содномпилжээ цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, …

June, 2021

  • 11 June

    Э.Сумъяа Польшид таван жилийн дараа дахин үзүүрлэлээ

     “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа Польшийн нийслэл  Варшавт болж буй “Poland Open” тэмцээнд 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж …