Чөлөөт бөх:Н.Баяржаргал хүнд жинд хүрэл медаль хүртэв

“U17” насны Азийн АШТ-ий гурав дахь өдөр чөлөөт бөхийн охидын хамгийн хүнд жин буюу 73 кг-ын жинд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал хүрэл медаль хүртэв.

Ийнхүү манай охид Бишкекийн дэвжээнд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, 138 оноогоор багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл цомын эзэн боллоо.
Н.Баяржаргал хэсэгтээ эзэн орны Линара Молдогазиева, Японы Мако Ишидаг цэвэр дарсан ч Казахстаны Алина Ертостиктэд, хагас шигшээд Энэтхэгийн Прияд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Севинч Розикова цэвэр дарж шагналын тавцанд зогслоо.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …