Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс Б.Хорлоодой, Э.Ариунболд, Г.Болор-Очир нар хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Парис-2021” Их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын /2021.10.16-17/ өдрүүдэд болж шилдгүүдээ шалгаруулав.

Монгол Улсаас 22 тамирчин тус тэмцээнд өрсөлдөж эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар тус тус Парисын Их дуулгын хүрэл медаль хүртэв.

Мөн шагналт байрт 5 тамирчин шалгарсан төдийгүй эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг тэргүүтэй дөнгөж 20 нас гарч буй залуу жүдочид сайн барилдлаа.

Япончууд нийт 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 45 орныг тэргүүлэв. Харин тэдний араас 3 алт, 2 мөнгөн медальтай Орос, 2 алт, 1 хүрэл медальтай Израил, 1 алт, 1 хүрэл медальтай Португал, Азербайжан тэргүүтэй орнууд удаалжээ.

Монголын тухайд 3 хүрэл медаль, таван шагналт байр гэсэн амжилттай 13 дугаар байрт жагсав.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …