Сагс: Монголын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртлээ

Сингапур улсад сагсан бөмбөгийн 3Х3-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов. Тус тэмцээнээс  Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёул хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын багийг 21:18, Эмэгтэй баг Тайванийн багийг 17:10-аар хожсоноор анх удаа хоёр хүрэл хүртэж байна.

Тоглолтын дараа эмэгтэй багийн ахлагч О.Хулан “Монголын шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийг авчирсандаа маш их баяртай байна. Бидний ард байсан бүх монголчууддаа баярлалаа” гэв.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …