Спорт

April, 2021

  • 5 April

    Н.Түвшинбаярын медалийн тоог ОУОХ тэг болгосон батлагдаагүй

    Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна. Хүнлэг бус үйлдэл гаргасан хэнээс ч байсан Эв найрамдалын бэлэг тэмдэг болдог дэлхийн наадам медалаа хурааж авдаг шудрага журамтай. МУ дэлхийн шившиг болохоосоо өмнө хууль шүүхээрээ ял шийтгэлийг нь өгч шудрага хандана гэж найдаж байна. Эх сурвалж: https://www.olympic.org/tuvshinbayar-naidan” гэсэн постыг оруулжээ. Уг постыг нэг цагийн …

March, 2021

  • 30 March

    “Токио-2020” олимпын наадам гадаад үзэгчгүй зохион байгуулагдана

    “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулагч Япон улс “Олимпын наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Энэ нь олимп, паралимпийн наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах, нийт оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч буй зайлшгүй арга хэмжээ болно” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгвэл “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тоог эрс …

  • 30 March

    Ц.Цогтбаатар алт, Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж жүдочид багаараа гуравдугаар байр эзэллээ

    Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас гуравдугаар байр эзэллээ. ОУХМ Ц.ЦОГТБААТАР ХОЁР ТЭМЦЭЭН ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдсан Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангиллын тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд …

  • 30 March

    МУГТ М.Уранцэцэг хоёр Гранд Слам тэмцээнд дараалан түрүүллээ

    Гүржийн нийслэл Тбилис хотод Олон улсын жүдо бөхийн холбооны /IJP/ Дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангиллаар анх удаагаа зохион байгуулагдлаа. 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцсон тус тэмцээний эхний өдөр манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг …

  • 24 March

    “Токио-2020” олимпын галт бамбарын буухиа маргааш эхэлнэ

    Маргааш буюу гуравдугаар сарын 25-нд Японы Фүкүшима Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын галт бамбарын буухиа аялал эхлэх гэж байна. Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпийн музейд хадгалагдаж байсан билээ. Олимпийн галт бамбарын буухиаг зүгээр ч …

  • 19 March

    Монголын ширээний теннисчид олимпын эрх авлаа

    Катар улсын Дохо хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд  50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцлоо. Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу,  Б.Болор-Эрдэнэ нар тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт  тогложээ. Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт Монголын улсын шигшээ багийн тамирчид багтаж, 12 улсаас Монгол улсын шигшээ багийн тамирчин спортын мастер …

  • 16 March

    Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зохион байгуулах хороог тэргүүлнэ

    Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж, 2023 онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн Залуучуудын II спортын наадмын асуудлаар санал бодлоо солилцов. МҮОХ, Улаанбаатар хот, Зүүн Азийн наадмын холбоо (EAOC) нь 2017 оны VII сарын 29-нд Тайчүн хотноо гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, Монгол улсын нийслэлд Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион …

  • 11 March

    Хөдөлмөрийн баатар Д. Сумъяагийн төрсөн өдөр тохиож байна

    Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хорооны тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн төрсөн өдөр тохиож байна. Д.Сумъяагийн гаргасан амжилтууд : Олимпын наадам “Рио де Жанеро” 2016 ? Дэлхийн аварга 2017 оны “Будапешт” ? Дэлхийн аварга 2015 оны “Астана” ? Дэлхийн аварга2018 оны “Баку” ? Дэлхийн мастерс шилдэг 32 тамирчдын “World Masters” ???? Азийн наадам болон Ази тивийн аваргаас ????? …

  • 10 March

    Л.Одгэрэл “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

    “Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө. Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн. Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр 7 …

  • 10 March

    Ц.Шаравжамц, Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр нар Астразенека вакцины эхний тунг хийлгэлээ

    Монголын Үндэсний Олимпийн Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ. Баг тамирчдаа уриалж МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга …

  • 9 March

    Э.Саруул “Токио-2020” олимпын наадмын шүүгчээр сонгогдлоо

    Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпын наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор Монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн …

  • 9 March

    “Токио-2020” жендэрийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болно

    Олон улсын олимпын хороо, “Токио-2020” олимпын наадам зохион байгуулах хороо нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах “Мартын 8”-ны өдрөөр спорт дахь хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө улам чармайна гэдгээ хамтран мэдэгдэв. • “Токио-2020” олимпод оролцох тамирчдын 49% нь эмэгтэйчүүд байна. Ингэснээр олимпын түүхэн дэх жендэрийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болох аж. • Холимог хосын төрлийг 18 хүртэл нэмэгдүүлсэн нь …

  • 6 March

    МУГТ М.Уранцэцэг алт, ОУХМ Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртлээ

    Узбекстан улсын нийслэл Ташкент хотод эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны 3 дахь тэмцээн болох “Ташкентын гранд слам” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж, олимпийн эрхийн 1000 оноо авлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Энэтхэгийн Шушила Деви Ликмабамыг 2:28 минутад цэвэр ялж, улмаар зооны аваргын төлөө Италийн Франческа Миланийг нэмэлт цагт …

  • 3 March

    “Хэлтгий заяа” кинонд тоглосон Ш.Долгор “Алтан гадас” одон хүртлээ

    Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгор өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнуулав. Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгорын Биеийн тамир, спортын салбарт, спортын эрдэм шинжилгээ, судалгааны үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас” одон хүртээлээ. Шагналыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц гардуулав. …

February, 2021

  • 21 February

    Чөлөөт бөхийн тамирчид олимпын эрхийн хоёр тэмцээнд оролцоно

    “Токио-2020” зуны олимпын наадамд чөлөөт бөхийн төрөлд одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээний олимпын жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпын эрх олгоно. Энэхүү тэмцээнийг …