Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээн Австри улсын Грац хотод өчигдөр эхэллээ.
Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг оролцож байна. Манай улсын эрэгтэй баг өчигдөр эхний тоглолтоо Польш улсын багтай хийж, 22:18 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө яллаа.
Удаах тоглолтдоо Турк улсын багтай учраа таарч, 21:13 харьцаатайгаар илүүрхэв. Ингэснээр манай улсын эрэгтэй баг хоёр хожиж, нийт 43 оноо авснаар хэсгээ тэргүүлж байна.
Тэмцээний А хэсэгт Монгол, Бразил, Польш, Чех болон Турк улсын баг багтаж байна.