Ч.Наранбаатар: Н.Түвшинбаяр тамга буцааж өгөхгүй бол хууль журмын дагуу тамгаа олж авна

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэг ажлаас нь түр түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. Гэвч уг шийдвэрийг Н.Түвшинбаяр эсэргүүцэж, тамгаа авч зугтаасан тухай мэдээлэл гараад байгаа юм.

Энэ талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тодруулга өглөө.

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар :Тавдугаар сарын 28-ны өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлсэн. Олон улсын олимпын хорооноос бидэнд “Энэ асуудалд ямар ёс зүйн хариуцлага тооцож байгаа мөн хариуцлага тооцохгүй бол Олон улсын олимпын ёс зүйн хороогоор асуудлыг хэлэлцэх болно шүү” гэх захидлыг удаа дараа ирүүлсэн.

Үүний дагуу Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэвч энэ шийдвэр гарч байх хооронд Н.Түвшинбаяр Олон улсын олимпын хороо руу “Би үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэх утга бүхий бичиг явуулчихаад тамгаа авч явсан байна.

Бид Н.Түвшинбаяр аваргад шаардах хуудас мэдэгдлийн хамт өгсөн. Хэрэв тамгыг буцааж өгөхгүй бол хууль журмын дагуу тамгаа олж авна.

онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на киви кошелек срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займы быстро на карту онлайн credit-n.ru взять кредит на киви кошелёк

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …