МҮОХ-ны тамгыг Н.Түвшинбаяр хүлээлгэн өгчээ

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр зургадугаар сарын 05-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Энэ өдөр уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпийн зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпийн музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх “Олимпизмийн шинэ эрин” төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцов.

Ташрамд дурдахад “Токио-2020” олимпийн наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.

онлайн займ на киви кошелёк zaymi-bistro.ru займы на яндекс деньги мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на карту маэстро credit-n.ru займ онлайн на киви кошелек срочно

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …