“Евро-2020”-ийн шөвгийн 16-д украинчууд Шведийн багийг 2:1-ээр хожсон билээ. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 1:1-ээр хайнцсан бөгөөд 30 минут сунгахад Украины 24 настай довтлогч А.Довбик 120 минут 37 дахь секундэд хожлын бөмбөг оруулсан юм. Энэ нь Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн удаан хожлын бөмбөгөөр бүртгэгдсэн аж. Тэрээр 106 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан юм.
Үүнээс өмнөх дээд амжилтыг Францын алдарт хөлбөмбөгч М.Платини “Евро-1984”-т Португалийн хаалганд 118 минут 53 дахь секундэд хожлын бөмбөг оруулснаар эзэмшиж байв.