АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16 ны хооронд 6 өдөр, 6 шөнийн 144 цагийн тэмцээн боллоо.Тус тэмцээнд Олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал 767.7 км гүйж ялалт байгууллаа.

Тэрээр RAW VEGAN хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Ийнхүү тэрээр долоо дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж, Монгол Улсын нэрийг дуурсган дахин аварга боллоо.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
