Унгар улсын нийслэл Будапешт хотын “Ласло Паппа”-н нэрэмжит ордонд ирэх зургадугаар сарын 6-наас 13-ний өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Зуны олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ тус тэмцээн олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад 88 орны 388 шилдэг тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөнө.
Жүдо бөхийн холбооноос манай улсаас энэ удаагийн дэлхийн аваргад оролцох баг тамирчид, бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Будапештын дэлхийн аваргад ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа гэсэн бүрэлдэхүүнтэй бол Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.
Энэ удаагийн дэлхийн аваргын бүрэлдэхүүнд:
Эрэгтэй
- ОУХМ Л.Өнөболд -60 кг
- ОУХМ Г.Хэрлэн -66 кг
- ОУХМ Ё.Басхүү -66 кг
- ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
- Саейд Моллаей -81 кг
- ОУХМ Г.Алтанбагана -90 кг
- ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
- ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
- ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
- МУГТ М.Уранцэцэг -48 кг
- ОУХМ Г.Наранцэцэг -48кг
- ОУХМ Л.Сосорбарам -52 кг
- ОУХМ Б.Хорлоодой -52 кг
- МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
- ОУХМ Б.Ганхайч -63 кг
- ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
- ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
- ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.