Спорт

October, 2020

  • 21 October

    Гавьяат тамирчин Ц. Энхжаргалд хүндэтгэл үзүүллээ

    “Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гранпри”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд …

  • 21 October

    “Мехико-68” олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

    Монголын Үндэсний Олимпийн Хороо 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас медаль хүртсэн түүхэн амжилтын эздээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Зуны XIX олимпийн наадамд Монгол Улс спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцоход чөлөөт бөхийн төрөлд 87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт …

  • 21 October

    Пушкаш академид суралцах эрхээ авсан Г.Дөлгөөн, Х.Чингүүн нар Унгар улсыг зорив

    Унгарын алдарт Пушкаш академид суралцах эрхээ авсан “Дэрэн” клубийн тоглогч Г.Дөлгөөн, “Би Си Эйч Лионс” клубийн тоглогч Х.Чингүүн нар 10-р сарын 21-ний өглөөний тусгай үүргийн шууд нислэг болох Улаанбаатар – Будапешт чиглэлийн онгоцоор Унгар улсыг зорилоо. Ковид-19 цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед эдгээр шилдэг хөвгүүдийг хөл бөмбөгөөр мэргэжлийн түвшинд хичээллэх боломжийг Унгар улсруу зорчих бололцоогоор хангасан …

  • 20 October

    Ж.Отгонцагаан: Хүчирхийлэлтэй тэмцдэг хүмүүс хүчтэй байх хэрэгтэй

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх,  бие бялдарын боловсрол, баг хамт олны нэгдмэл байдал, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх, ажилчдын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж, идэвхитэй хөдөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Эергээр гэрэлтүүлье” спортын арга  хэмжээг амжилттай зохион байгуулагдлаа. “Эерэгээр гэрэлтүүлье” спортын арга хэмжээ нь Сагсан бөмбөгГар бөмбөгШирээний …

  • 20 October

    Жүдочид Будапештийн “Их Дуулга” тэмцээнд оролцож олимпийн эрхийн оноо цуглуулна

    Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод эргэн ирэх гэж байна. Дэлхийн дахиныг хамарсан цар тахлын улмаас найман сарын хугацаанд зохион байгуулагдаагүй IJF-ийн цуврал тэмцээн жүдо сонирхогчдын анхаарлыг Будапешт рүү төвлөрүүлж байна. “Гран При”-гээс “Их Дуулга” ангилалд шилжсэн энэ тэмцээн нь 1-т цар тахлын 2 дахь давалгааны үеэр тэр …

  • 20 October

    Ц.Дамдин багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн ,хөшөөний нээлт боллоо

    “Москва-1980” Олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол улсын ардын багш, Гавъяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, хөшөөний нээлт намрын адаг сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд боллоо. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МУ-ын ардын багш, гавъяат тамирчин Ч.Насантогтох, 1977-1985 онуудад шигшээ багт хамт байсан тамирчид, нэг …

  • 19 October

    Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн цомын тэмцээн зохион байгуулагдав

    “Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, …

  • 19 October

    Монголын баг Азийн цомд гуравдугаар байрт шалгарлаа

    Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос аравдугаар сарын 10-25-нд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ази тивийн цомын аварга шалгаруулах багийн онлайн тэмцээнд эрэгтэй ангилалд гуравдугаар байрт орж, шөвгийн наймд шалгарлаа. Монгол Улсын эрэгтэй баг дараах бүрэлдэхүүнтэйгээр тоглож байна: Багийн ахлагч Ч.Баттүвшин 1-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин2-р ширээ Их мастер С.Билгүүн3-р ширээ Их мастер Ц.Батчулуун4-р ширээ Олон улсын …

  • 16 October

    Улсын гарьд И.Доржсамбуу МҮБХ-г нэр төртэй удирдаж байна

    МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр улсын гарьд И.Доржсамбууг томилжээ. Тэрээр үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан, АТГ-т хоёр ч албан бичгийг хүргүүлсэн гээд чамгүй ажлуудыг хийж эхэлжээ. Үүнийг ард иргэдийн зүгээс МҮБХ-ны ажил урагштай байна эзэмтэй юм шиг болжээ гэж ярьж эхлэв. 10 сарын 24 -нд Цэцдийн зөвлөлийн хурал хуралдаж Их-Эе хурлаар дуулиан шуугиантай байгаа Монголын ҮБХ-ны шинэ тэргүүнийг …

  • 15 October

    Э.Оюунболдын шүүх хуралын тов гарчээ

    Гурван шатны шүүх дамжиж буй Э.Оюунболдын допингийн хэрэг дараа долоо хоногт шийдэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, аравдугаар сарын 19-ний Даваа гаригт Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд  Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороондхолбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар …

  • 14 October

    Криштиану Роналду коронавирусийн халдвар авч тусгаарлагджээ

    Португалийн шигшээ баг болон Италийн Ювентус клубийн довтлогч Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр тусгаарлагдаж байгаа аж. Португалийн шигшээ баг маргааш Шведийн шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Роналду оролцохгүй болж байна. Түүнчлэн Ювентус клубийн дараагийн тойргийн тоглолт болон Аваргуудын лигийн эхний тоглолтод оролцож чадахгүй боллоо. 

  • 13 October

    МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтыг үзэж сонирхлоо

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбооноос зохион байгуулж буй Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх цуврал эхний тоглолтыг үзэж сонирхлоо.  Дээд лигийн тэмцээнд нийт зургаан баг оролцож, “Алдар Танан Гарьд”, “Хасын Хүлэгүүд” багууд аваргын төлөө шалгаран үлдсэн. “Алдар Танан Гарьд” плей-оффт “23 Storm” багийг цуврал тоглолтод 4:1-ээр буулгаж авсан бол “Хасын Хүлэгүүд” өмнөх даваандаа “Хан-Уул Хангарьд” багийг мөн 4:1-ээр хожжээ. Шигшээ эхний тоглолтод өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Алдар” …

  • 12 October

    УАШ 2020 оны пауэрлифтингийн тэмцээнээс А.Отгонбаяр алт, хүрэл медаль хүртлээ

       Улсын аварга шалгаруулах 2020 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын 11 дэх удаагийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртлээ.   Тэрбээр тус тэмцээний мастер1-120 кг-ийн жинд 270кг шахаж алтан медаль,  насанд хүрэгчдийн open -120кг жинд 270 кг шахаж хүрэл медалийн эзэн болсон юм. Хошууч А.Отгонбаяр нь …

  • 8 October

    “Токио 2020” олимпийн наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олголоо

    “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпийн Хорооноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой …

  • 8 October

    “Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр болно

    Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” уламжлал ёсоор 10 дугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр “Буянт ухаа” спортын ордонд 10:00-20:00 цагийн хооронд зохион …