Спортын салбарт хоёр гавьяат дасгалжуулагч мэндэллээ

Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнагдлаа.

М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпийн зэрэглэлийн шүүгч юм. Тэрбээр “Рио-2016” олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тулааний урлаг, тулалдааны спортын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Харин С.Тулга нь багийн спортын түүхэнд анхны олимпийн эрхийг авсан бөгөөд түүний дасгалжуулсан эмэгтэй баг “Токио-2020” олимпод оролцохоор болсон билээ.

Мөн түүний дасгалжуулж буй эрэгтэй шигшээ баг олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …