Олон улсын олимпын хороо, “Токио-2020” олимпын наадам зохион байгуулах хороо нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах “Мартын 8”-ны өдрөөр спорт дахь хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө улам чармайна гэдгээ хамтран мэдэгдэв.
• “Токио-2020” олимпод оролцох тамирчдын 49% нь эмэгтэйчүүд байна. Ингэснээр олимпын түүхэн дэх жендэрийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болох аж.
• Холимог хосын төрлийг 18 хүртэл нэмэгдүүлсэн нь Рио-2016 олимпыг давсан.
• Хоёр зуун зургаан Олимпын хорооны багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй тамирчин багтсан байх. Энэ нь олимпын эрх авах чадвар хомс, маш сул бөгөөд цөөхөн баг бүрэлдэхүүнтэй хөгжиж буй орнуудын ҮОХ болон исламын хатуу чанга дэг жаягтай орны ҮОХ-дод шууд хамааралтай.
• Үндэсний олимпын хороод нь нээлтийн ёслолын жагсаалд нэг эмэгтэй + нэг эрэгтэй тамирчнаар хамтдаа төрийн далбаагаа залахыг өргөнөөр дэмжин хэрэгжүүлэх
• “Токио-2020” олимпын наадам зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэг дор 12 эмэгтэй гишүүнийг шинээр томилж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42-т хүрчээ.
• Олимпын үеэр “Хүйсийн тэгш эрхийг дэмжих” тусгай баг ажиллуулахаар баталжээ.