“Сань-яа -2021” Азийн элсний наадам дахин хойшиллоо

Кувейт улсад байрлах Азийн Олимпийн Зөвлөл БНХАУ-ын Сань-Яа хотноо зохион байгуулагдах Азийн элсний спортын 6 дугаар наадмыг хойшлуулах шийвэр гаргалаа. Энэхүү наадам нь Сань-Яа хотод  4 дүгээр сарын 2-10-нд болох байсан ч Азийн олимпийн зөвлөл нь цар тахлын байдлаас үүдэн , дахин хойшлуулах шийдвэр дэвшүүлснийг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрсөн байна.

Анх тус наадам нь 2020 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 6-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас энэ оны 4 дүгээр сар хүртэл хойшлоод байсан юм. “Сань Яа-2021” наадмын шинэ товыг жич тодруулах бөгөөд спортын хөтөлбөрт 18 төрөл багтсан билээ. Бали-2008 Азийн элсний спортын анхны наадмаас тогтмол оролцсон Монгол улс энэ удаа акуатлон, ( Триатлоны дугуйн уралдааныг хасч , усанд сэлэлт ба гүйлт хосолсон төрөл ) 3х3 сагсан бөмбөг, элсний гандбол, элсний волейбол, элсний бөх, модон бөмбөг, жү-жицү, спорт авиралт, текболл ( Гүдгэр гадаргуутай ширээн дээр тоглодог теннис ) зэрэг 9 төрлөөр оролцохоор мэдүүлгээ илгээжээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …