Их долоо “Токио-2020” олимпын наадмыг дэмжихээ илэрхийлэв

“Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, баталгаатай замаар энэ зун зохион байгуулж, даян дэлхийд Ковид-19 цар тахлыг даван туулсан хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдгийг илтгэн харуулахын төлөө Япон улсын хүчин зүтгэлийг Их долоо (G7)-гийн удирдагчид дэмжиж буйгаа илэрхийлснийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах талархан хүлээж авлаа.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “ОУОХ-ны хамт олон бид итгэл найдвар, урам зориг хайрласан энэхүү мэдэгдэлд нэн талархалтай хандаж байна.“Токио-2020” Зохион байгуулах хороо, Японы Засгийн газартай хамтран бүх оролцогчдын аюулгүй нөхцөлийг баталгаатай хангасан олимпын наадам зохион байгуулахын төлөө урьд урьдынхаас илүү хүчин чадлаа дайчлан ажиллах үйл хэргийг урамшуулан дэмжсэн сайхан үйл явдал боллоо.” гэж мэдэгджээ.

Их долоо (G7)-гийн мэдэгдлээс өмнө 2020 оны XI сард Их хорь (G20) -ийн удирдагчид мөн “Токио-2020” зуны XXXII олимпын наадам, “Бээжин-2022” өвлийн XXIV олимпын наадмыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан юм.

Харин Их долоогоос хасагдсан ОХУ-ын баг тамирчдыг “Токио-2020”, “Бээжин-2022” олимпод “ROC” (Russian Olympic Committee) гэсэн нэрийн дор оролцуулахаар ОУОХ шийдвэрлэсэн байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …