Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Алматыг зорино

Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Казахстаны Алматы хот руу хөлгийн жолоо зална. Тэд энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэлд “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн, залгуулаад 13-18-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ. Тус хоёр тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга,  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг Казахстаныг зорих юм. 

ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга

74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

86 кг: Ганбаатарын Ганхуяг

97 кг: Өлзийсайханы Батзул

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

76 кг: Очирбатын Бурмаа

Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

АЗИЙН АШТ-д ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар

61 кг: Батсайханы Нэмэхбаяр

65 кг: Сармандахын Билгүүн

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Занданбудын Сумьяабазар

79 кг: Дамжингийн Батзул

86 кг: Пүрэвжавын Өнөрбат

92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл

97 кг: Чинбатын Алтангэрэл

125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь. 

53 кг: Ганбаатарын Отгонжаргал  

55 кг: Мөнхболдын Дөлгөөн

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

59 кг: Баатаржавын Шоовдор

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа

72 кг: Энхбаярын Цэвэгмэд

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …