Л.Одгэрэл “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

“Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө.

Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн. Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр 7 удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпын наадмыг шүүсэн.

Тэрбээр Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпын наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэйгээр тодорлоо. Афин-1896 анхны олимпоос гараагаа эхлэн, 29 удаа албан ёсны хөтөлбөрт багтсан хүндийг өргөлтийн спорт нь 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд “International Forum” ордонд зохиогдох бөгөөд манай туйванчид нийт найман удаа олимпод оролцсон түүхтэй.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …