Катар улсын Дохо хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцлоо.
Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт тогложээ.
Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт Монголын улсын шигшээ багийн тамирчид багтаж, 12 улсаас Монгол улсын шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Болор-эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож, “Токио-2020” олимпийн эрхийг авсан байна. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаагаа олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцохоор боллоо.