Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг зодоглосон Монголын бөх Г.Алтанбагана эхний барилдаанаа хийлээ. Түүний хувьд сугалаа хүндхэн таарч, Дэлхийн хошой аварга Испани бөх Николос Шеразадишвилитэй эхний даваанд барилдав. Энэ олимпод түрүүлэх гэж ногт ганзагалаж ирсэн аваргатай манай бөх тун сайн барилдаж, үндсэн цагт хэн хэнээсээ үнэлгээ салгаж чадаагүй. Улмаар нэмэлт цагт Испани бөх Г.Алтанбаганыг мордох мэхээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр …
Спорт
July, 2021
-
28 July
С.МОЛЛАЙ: Энэхүү медалийг 2 жил уулзаагүй Иранд суугаа гэр бүлдээ, Монголын ард түмэнд зориулж байна
Токио-2020 олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын бөх С.Моллай Монголын сэтгүүлчдэд ярилцлага өглөө. С.Моллай“Энэ медалиа нэгдүгээрт Иранд байгаа гэр бүлдээ зориулж байна. Тэдэнтэйгээ хоёр жил уулзаагүй. Хоёрт, Монголын ард түмэнд зориулж байна” гэв. Тэрбээр мөн “Би Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Х.Баттулга Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байна. 2018 оноос хойш маш …
-
27 July
“Токио 2020”: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдсөн шигшээ багт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөл юм. Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн эмэгтэй тамирчид өнөөдөр /2021.07.27/ сүүлчийн тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийсэн билээ. Тоглолтын дараа Токиогийн олимпыг зохион байгуулагчид дэлгэцэн дээр “Thank you Mongolia” гэж бичин, Монголын багт хүндэтгэл үзүүлжээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсандаа “Олимпын наадамд бүрэн …
-
27 July
Токио-2020: Японы 13 настай тамирчин олимпын аварга болжээ
Токио-2020 зуны олимпын наадмын Скейтбоардын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Японы 13 настай тамирчин Момижи Нишия алтан медаль хүртэж, энэ төрлөөр эх орондоо хамгийн анхны олимпын медалийг авчирчээ. Тэрээр энэ онд Ромд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байж. Тэгвэл удаах байрт нутаг нэгт тамирчин, 16 настай Фуна Накаяама шалгарч, мөнгөн медаль хүртсэн байна. Харин өмнөх өдөр нь явагдсан эрэгтэйчүүдийн ангилалд мөн л …
-
27 July
Монголын бөх Сайед Моллай “Токио-2020” олимпын наадмаас МӨНГӨН медаль хүртлээ
Монголын бөх Сайед Моллай дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Япон улсын бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна. Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд …
-
27 July
Жүдо:Сайед Моллай аваргын төлөө барилдана
Монголын баг ээлжит медалиа авах нь Сайед Моллайгийн барилдааны дараа тодорхой боллоо. Тэрбээр 81 кг-ын хагас шигшээд Австрийн бөх Шамил Борчашвилиг цэвэр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр болов. Манай бөх барилдаан эхлээд удаагүй байхад сэжиж унагах мэхээрээ вазари үнэлгээ авч, давуу байдлыг бий болгосон. Улмаар цаг дуусахаас минутын өмнө дархан өмсөх мэхээрээ дахин вазари авч, иппон буулгалаа. Одоо тэрбээр олимпын наадмын …
-
27 July
Жүдо:Сайед Моллай шөвгийн дөрөвт үлдлээ
Монголын бөх Сайед Моллай 81 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод дахин вазари авч цэвэр ялалт …
-
27 July
Жүдо:Сайед Моллай шөвгийн наймд шалгарлаа
Монголын бөх Сайед Моллай Азербайжаны залуу од Мурад Фатиевтэй цаг сунгасан хүндхэн барилдаан хийж, тохох мэхээр вазари авч ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Барилдааны турш С.Моллай санаачилгыг гартаа авч, илүүрхсэн. Шүүгч өрсөлдөгч бөхийг нь хоёр удаа торгосон бөгөөд манай бөх торгуульгүй байв. Одоо С.Моллай хэсгийн аваргын төлөө 2021 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн бөх Тато Григалашвилитэй хариуцлагатай барилдаан хийнэ. Хоёр …
-
27 July
“Токио-2020”:63 мянган хүн амтай БЕРМУД түүхэн дэх анхны алтаа авлаа
Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпын наадамд оролцож буй ч 1976 онд л боксын төрлөөр ганц хүрэл медаль хүртсэн. Тэд Токиогийн олимпод хоёр тамирчинтай хүрэлцэн ирээд байв. Тэгвэл хоёр тамирчны нэг нь болох Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Тэрбээр тэсвэр тэвчээр шаардсан триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтан …
-
27 July
Жүдо: Саиед Моллай ялалт байгууллаа
Эрэгтэйчүүдийн -81кг жинд “Ди” хэсэгт 2018 оны дэлхийн аварга, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Саиед Моллай эхний барилдаанаа 2018 оны Азийн наадмын аварга Казахстаны Дидар Хамзатай барилдсан юм. Өмнө нь хоёр ч удаа өрсөлдөгчдөө ялагдаж байсан Саид Моллай удаа хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгууллаа. Одоо Моллай шөвгийн 8-д үлдэх эрхийн …
-
27 July
Жүдо:С.Моллай ялж, Б.Ганхайч хасагдлаа
Монголын жүдоч Саид Моллай 81 кг-д эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгараад байна. Тэрбээр Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзад өмнө нь хоёр удаа ялагдаж байв. Харин энэ удаа олимпын дэвжээнд хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгуулав. Одоо Моллай шөвгийн 8-д үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад …
-
27 July
“Токио-2020”: Дэлхийн аварга Саид Моллаи яллаа
Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьж буй ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаигийн эхний учраа Казахстаны жүдоч, Азийн наадмын аварга Дидар Хамзатай барилдав. Эл барилдаанд Моллаи өрсөлдөгчөө цэвэр яллаа. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online кредит онлайн на карту долгий срок zaymi-bistro.ru онлайн кредит круглосуточно payday loans are short-term loans for small amounts …
-
27 July
Монголын багийн штаб:Монголын буудлагын спортын холбооноос олимпын наадамд явах багш дасгалжуулагч нараа сонгосон
Олон нийтийн сүлжээгээр буудлагын спортын зарим тамирчид багш, дасгалжуулагчгүй олимпод оролцсон мэтээр ташаа мэдээлэл гарсанд доорх тодруулгыг хүргэж байна. “Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос улс бүрийн нийт эрх авсан тамирчдын 50 хувьд дасгалжуулагчийн квот олгосон журам гаргасан. Манай улсаас буудлагын спортын төрлөөр 4 тамирчин олимпын наадамд оролцох эрх авсан тул дээрх журмын дагуу 2 дасгалжуулагч тамирчидтайгаа олимпод оролцох болсон. …
-
27 July
Жүдо:Б.Ганхайч шилдэг 16-д шалгарлаа
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63, эрчүүдийн 81 кг-ын барилдаанууд өнөөдөр болж байна. Эмэгтэйчүүдийн 63-д зодоглосон манай бөх Б. Ганхайч эхний учраа болох Мексикийн А.Алкарасыг нэмэлт цагт вазаригаар ялж, 16-д шалгарлаа. Одоо тэрбээр Бразилын хашир туршлагатай тамирчин, олимпын хүрэл медальт К.Куадростой барилдана. Манай бөх өмнө нь түүнтэй нэг таарахдаа ялж байв. Өнөөдөр мөн Монголын иргэн болсон Саид Моллай дэвжээнд гарах хуваарьтай. Тэрбээр …
-
27 July
“Токио-2020”:Монголын гар бууны баг 13-р байрт орлоо
Өнөөдөр өглөө 9 цагаас эхэлсэн “Asaka shooting range”-д эхэлсэн 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд манай Ц. Анударь, Э.Даваахүү нар 47 дахь галын шугамаас цэц сорилоо. Энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Манай хоёр залуу буудагч маань нэгдүгээр серид 199 ( 92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл