Токио-2020 олимпын наадмын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд Унгарын Криштоф Милак түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн зайг 1:51.25 минутад туулсан бол Японы Томору Хонда (1:53.73), Италийн Федерико Бурдиссо (1:54.45) нар мөнгө, хүрлийн эзэн болсон юм.
Алтан медаль хүртсэн Унгарын тамирчин Криштоф Милак дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй шалтгаанаа шорттой холбон тайлбарлажээ.
Тэрбээр “Намайг усан санд орохоос 10 минутын өмнө шортны минь оёдол задарч урагдчихсан. Энэ үед л би дэлхийн дээд амжилт эвдэх худлаа болсныг ойлгосон” хэмээн хэлжээ.
Усанд сэлэлтийн тамирчин Криштоф Милак алтан медаль хүртсэнээр Унгар улс хоёр алтан медальтай болж, багийн дүнгээр 13-р байрт жагсаж байна. Криштоф Милак 2019 оны ДАШТ-ий энэ төрөлд 1:50.73 минут үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоож байв.