Спорт

July, 2021

  • 15 July

    Канад Монголын хамтарсан мэргэжлийн хоккейн академи нээгдлээ

    Канадын мэргэжлийн хоккейн клуб “Лесли спортс групп” болон Монголын “Мэргэн” хоккейн академийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд “Лесли спортс групп”-ийн эзэн, дасгалжуулагч Нейтен Лесли, “Мэргэн” хоккейн академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч А.Мэргэн, Канадаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Ивкоф, гавьяат багш Б.Доржпалам, дасгалжуулагч Б.Даваадорж нар байлцав. Хамтын ажиллагааны хүрээнд Монголд хоккейн спортыг хөгжүүлэх, өсвөр …

  • 15 July

    Домогт теннисчин Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас олимпын наадмыг өнжихөөр боллоо

    “Их дуулга” тэмцээний 20 удаагийн аварга, Швейцарын алдарт теннисчин Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас “Токио-2020” олимпын наадмыг өнжихөөр болсноо мэдэгдлээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпын наадамд хосын төрөлд аваргалсан бол 2012 оны Лондоны олимпын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж байв. “Их дуулга”тэмцээний 20 түрүүтэй домогт теннисчин Рожер Федерер өдгөө дэлхийн чансааны 3-д бичигдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил өвдөгөндөө хоёр ч …

  • 15 July

    “Токио 2020” олимпын наадамд Хятад улсаас 431 тамирчин оролцоно

    “Токио 2020” олимпын наадамд оролцох Хятад улсын 777 хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 14-ны өдөр байгуулагдлаа. Үүнээс 431 тамирчин Хятадын багийг төлөөлөн олимпын наадамд өрсөлдөнө. Хятадын хувьд түүхэндээ спортын наадамд хамгийн томоохон төлөөлөгчийн баг бүрдүүлсэн тохиолдол болж байгаа юм. Төлөөлөгчийн багийнхны вакцинжуулалт 99.61 хувьд хүрчээ. Хятадын 28 мужаас хүрэлцэн ирсэн 431 тамирчдаас 298 эмэгтэй, 133 эрэгтэй тамирчин юм.“Токио-2020” олимпын наадамд …

  • 15 July

    Фото:Эмэгтэй сагсчид эрчүүдтэй тоглон, бэлтгэлээ базааж байна

    3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын бэлтгэлээ Хандгайтад базааж буй. Манай охид бэлтгэлээ чанаржуулах үүднээс эрэгтэйчүүдийн багтайгаа ээлжлэн тоглож байгаа аж. “Ихэвчлэн 18, 23 хүртэлх насны шигшээ багийнхан ирж охидуудынхаа бэлтгэлийг хангалцаж байгаа. Мөн “Сансар 14” багийн залуус ирж бэлтгэл хийсэн. Ер нь эрэгтэйчүүдтэй тоглоход үр дүнтэй байдаг. Учир нь эрэгтэйчүүд илүү ур чадвартай, нуруулаг, биерхүү. Манай охид олимпод очоод …

  • 15 July

    Их аварга Асашёорюүгийн ахын хүү арлын Японыг шуугиулсаар

    Нагоя башёгийн 11 дэх өдөр дээд зиндаанд хүч үзэж буй долоон бөхийн маань гурав нь найм дахь даваагаа авч, тавиас дээш хувийн амжилтаа үзүүлэв. Ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Ичиямамотог, Ичиножо А.Ичинноров маэгашира Таканошёог, Хоошёорюү озэки Шёодайг ялснаар “айдаггүйгээ авдартаа хийжээ”. Сумогийн мэргэжилтнүүд болон сонирхогчдын анхаарлыг Хоошёорюү С.Бямбасүрэн ихэд татаж байгаа аж. 22 настай тэрбээр их аварга Асашсорюүгийн том …

  • 14 July

    Зодог тайлж магадгүй байсан Хакүхо нэг ч унаагүй явна

    Мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотноо үргэлжилж байна. Энэ тэмцээнд сумо сонирхогчдын анхаарлыг татаж буй хоёр зүйл бий. Эхнийх нь сүүлийн зургаан башё дараалж өнжсөн ёкозүна Хакүхо зодог тайлах эсэх, нөгөө нь озэки Тэрүнофүжи 73 дахь ёкозүна болж чадах эсэх. Нагоя башёгийн арав дахь өдөр Тэрүнофүжи өмнө нь бие биеэ тус бүр нэг давсан маэгашира Чиётайрюүг, ёкозүна Хакүхо урьд …

  • 14 July

    Н.Жокович хагас зууны өмнөх амжилтыг давтлаа

    Дэлхийн манлай теннисчин, Сербийн Новак Жокович Уимблдоны нээлттэй тэмцээнд Италийн Маттео Берреттиниг 6:7 (4:7), 6:4, 6:4, 6:3-аар хожиж түрүүлсэн билээ. Энэ нь түүний “Их дуулга”-ын 20 дахь цом бөгөөд өмнө нь Швейцарын Рожер Федерер, Испанийн Рафаэль Надаль хоёр л ийм амжилт үзүүлж байв. 34 настай серб эр энэ оны Австралийн нээлттэй тэмцээн болон “Ролан Гаррос”-т түрүүлсэн ба гурван “Их дуулга”-д …

  • 14 July

    Фото:Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцаж амжилт хүслээ

    Олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана. Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байгаа билээ.   ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ Эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам -57кг жинд МУХБ, МУГТ …

  • 14 July

    “Токио-2020” олимпын тамирчдын тосгон зочдоо хүлээн авч эхэллээ

    “Токио-2020” олимпын тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа. Нээлтийн ажиллагаа тун даруухан болж, журам ёсоор хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй үүднээс нь буцаав.Коронавирусийн цар тахлын улмаас тамирчдын тосгонд зөвхөн тамирчид, дасгалжуулагчид, багийн албаны хүмүүс л нэвтрэх журам гаргасан юм. “Тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилийн өдийд тамирчид …

  • 14 July

    Токио-2020:Халдвар тархах эрсдэл өндөр байгааг Хятадын тамирчид анхааруулав

    Олимпын наадамд өрсөлдөх Хятадын багийн түрүүч Япон улсын Токио хотод очсон байна.Тэд ирсэн даруйдаа зочид буудалд коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилжээ. Хятадын дарвуулт завины холбооны тэргүүн Жан Шиаодон Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Эношима арал дахь зочид буудалд тамирчид жуулчид болоод нутгийн иргэдтэй хамт байрлаж буй нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн хэлжээ. Тэрбээр энэ байдлыг …

  • 13 July

    Анх удаа олимпод оролцох эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс илүү гарлаа

    Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм. Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүх …

  • 13 July

    “Токио олимп сан”-гийн цомыг Алтай таван богдод хүргэлээ

    “Токио-2020” олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цомыг 21 аймгаар аялуулсан билээ. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр …

  • 11 July

    “Токио-2020” олимпд оролцох чөлөөт бөхийн багт хувцас хэрэгслийг нь гардууллаа

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 12хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэ удаад Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах …

  • 9 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдад амжилт хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдад амжилт хүслээ. “Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм. Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр …

  • 9 July

    Гүйгч Б.Болдбаатар Төв аймгийн Баянцогт суманд иржээ

    Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймагт хүрсэн бол долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд иржээ. Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50км зам …