ТОКИО-2020:Маск зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө

Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа Олон Улсын Олимпын Хорооны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв.

Нээлтийн үеэр Кыргызстан, Тажикстаны зарим тамирчин, албаныхан маскгүй жагсаалд оролцсон нь зохион байгуулагчдын анхааралд өртсөн байна. Мөн Пакистаны туг баригч Халил Ахтар болон бадминтоны тамирчин Махуд Шахзад нар маск зүүлгүй жагсаалд оролцож байлаа.

Тамирчдын дагаж мөрдөх ёстой журманд зааснаар олимпын наадамд оролцогчдыг хооллох, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийх, ярилцлага өгөх, унтахаас бусад тохиолдолд маск зүүхийг шаардаж буй. Гэхдээ халуун өдөр сэрүүцэх зорилгоор бусдаас хоёр метрийн зайтай үед маскаа түр авахыг зөвшөөрч байгаа юм.

ОУОХ-ны Олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авсан эсэхийг хэлээгүй ч дүрэм журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг сануулсан юм.


Эх сурвалж:МҮОХ

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
срочно нужны деньги на карту сегодня credit-n.ru моментальный займ на киви кошелек онлайн

Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …