Монголын баг хоёр хожигдсон ч “цахиур хагаллаа”

Манай 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өнгөрсөн бямба гарагт Италийн багт 14:15, АНУ-д 9:21-ээр хожигдсон билээ. Тэгвэл АНУ-тай тоглосны дараа “The Washington Post” сонинд ийн бичжээ.

Дөрөвхөн жилийн өмнөөс Монгол нутагтаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн Онолбаатарын Хулан NBA-гийн оддын YouTube-д тавигдсан бичлэгүүдийг үзсээр сагсан бөмбөг тоглож сурчээ. 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тоглогч О.Энхбаатараас үлгэр дуурайл, урам зориг авч, уг спортоор хичээллэх болсон ч хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байсан тэрээр удалгүй их сургуулийнхаа, дараа нь улсынхаа шигшээ багт орсон аж. Багийнхантайгаа цуг амьдрах болж, байрныхаа шатаар дээш доош гүйхийн зэрэгцээ өвлийн хүйтэнд гадаа талбайд бэлтгэл хийдэг байсан гэдэг. Мөн бусадтай тоглоход сайнаар нөлөөлнө хэмээн ууланд хүнд бэлтгэл хийнэ.

“Би сургуулийнхаа сагсны талбайд өрсөлдөгчөө төсөөлж, ганцаараа тоглодог байлаа” гэж өгүүлсэн О.Хулангийн мөрөөдөл бямба гарагийн орой биеллээ олсон юм.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпод дебют хийхдээ АНУ-тай тоглов. Хэдийгээр тэд 9:21-ээр хожигдсон ч дөрөвхөн жилийн өмнөөс сагсан бөмбөг тоглож эхэлсэн О.Хулан болон багийнхан нь уг төрлөөр олимпод өрсөлдсөн Монголын анхны тамирчид болсон юм. Төв Азид оршдог, гурван сая гаруй хүн амтай, бөх, бокс, жүдо зэрэг спортод голлон тамирчид бэлдэж ирсэн эл оронд 3х3 сагсан бөмбөг хэчнээн алдаршсаны илрэл нь тэд байв. Энэ долоо хоногийн эхээр өгсөн ярилцлагадаа О.Хулан “Би сагсан бөмбөг сонирхдог охидод үлгэр дуурайл үзүүлэхийг хүсэж байна. Эмэгтэй тамирчид ер нь монгол эмэгтэйчүүдийг спортын энэ том наадамд төлөөлөх нь үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл юм. Одоо манай улсад 3х3 сагсан бөмбөг яг л үндэсний спорт шиг болсон. Бүгд тоглож байна. Цөмөөрөө л зурагтаар үзэж байна. Энэ нь бидний хувьд үнэхээр том зүйл” гэж өгүүлжээ. Харин Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Лувсандашийн Мягмаржав “3х3 сагсан бөмбөгийг 2000-аад оны эхээр монгол залуус сонирхож эхэлсэн. Манай эрэгтэй баг олимпод шалгараагүй ч тивдээ хамгийн шилдэгт тооцогдох болсон юм. Спортоор энэ төрлөөр 20 гаруй мянган хүүхэд хичээллэж байгаагийн тэн хагас нь охид” гэсэн юм. Монголын баг хүнд хэцүү үеийг туулсан. Тухайлбал 2019 онд Амстердамд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож, дөрөв тоглохдоо бүгдэд нь хожигдож байлаа. Гэсэн ч тэд Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээрт орсноор дэлхийн чансаанд бичигдэж, улмаар “Токио-2020” олимпын эрх авч чадсан юм. Энэ нь тус орны эмэгтэй тамирчдын хувьд чухал мөч байсан төдийгүй багаа хоромхон зуурт “од” болгосон гэхэд хилсдэхгүй. Монголын эмэгтэй баг Токиогийн олимпод өрсөлдсөн нь цаашид олон охидод урам зориг өгч, болгомж олгох нь дамжиггүй.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту zaymi-bistro.ru займ на киви кошелек мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок credit-n.ru онлайн кредит круглосуточно

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …