Олимпын наадамд анх удаа оролцож буй манай 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдлоо.
Манай охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан. Хэрэв цаг дуусах мөчтэй зэрэгцэн Солонгын шидсэн алсын зайн бөмбөг оновчтой болсон бол хүчирхэг Италийн багийг буулган авах ч боломжтой байлаа.
Өнөөдөр орой Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо АНУ-ын багтай хийх юм.
“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.