Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиод ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа.
Аав ээждээ, ах дүү, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэсэн. Маш их баяртай байна, Баярлалаа” гэлээ.