Видео мэдээ

April, 2025

  • 9 April

    “Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

    “Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ дөрөвдүгээр сарын 18-наас үзэгчдийн хүртээл болох  киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ. Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол …

  • 2 April

    Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

    Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.  Ажлын хэсгийн дарга, …

  • 2 April

    Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана

    Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар  мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг …

March, 2025

  • 18 March

    Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

    “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ тохиож байна. “Өглөөний зочин” ярилцлагын “Монгол цэргийн өдөр”-т зориулсан дугаарт ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв 116-р ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр уригдан оролцлоо.

  • 11 March

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 он гарснаас хойш 3,3 сая тонн нүүрс борлуулаад байна

    БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ тодорхой түвшинд буураад байна. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулах бодлого баримталж, биржийн арилжааг тогтмол явуулж байна. 2025 оны нэгдүгээр сард 6 удаагийн арилжаа, хоёрдугаар сард 4 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 31,6 сая ам.долларын үнэлгээ бүхий 352 мянган тонн нүүрс Монголын хөрөнгийн биржээр арилжаалаад байна. …

  • 8 March

    С. Амармандах: Эрүүл гэр бүлээс ЭРҮҮЛ хүүхэд төрнө

    “Өглөөний зочин” ярилцлагын Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөрт зориулсан энэ удаагийн дугаарт Монгол Улсын Хүний гавьяат эмч, Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч С. Амармандах уригдан оролцлоо.    

December, 2024

  • 18 December

    Х.Нямбаатар:Метро барих санхүүжилт шийдэгдсэн

    Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах талаараа Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Улаанбаатар хотод барих метроны төслийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө. Хотын дарга Х.Нямбаатар:Метротой холбоотой санхүүжилтийн асуудал шийдэгдсэн.Энэ долоо хоногт Их Британийн Засгийн газрын Сангийн яамнаас Монголын Засгийн газарт Их Британийн Засгийн газрын газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 …

November, 2024

  • 7 November

     С.Гантогоо: Зорилгынхоо төлөө тууштай тэмцэх хэрэгтэй

    БНСУ-ыг зорьсон олон Монгол залуу эх нутагтаа ирж, сурсан мэдсэнээрээ улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тэдний нэг бол дуучин С.Гантогоо. Гэрээгээр ажиллаж байсан Монгол залуу БНСУ-ын тайзан дээр дуулаад зогсож байна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Тэгвэл С.Гантогоо үүнийг л хүсч мөрөөдсөн. Одоо тэрээр өөрийн анхны бие даасан цомгоо гаргахаар амс хийх завгүй ажиллаж байна. Энэ үеэр түүнтэй уулзаж, …

October, 2024

  • 23 October

    Т.Даваадалай: 11 сарын 8-ний өдрөөс импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд …

September, 2024

  • 20 September

    З.Цогтгэрэл: Багшийн цалинг 3.5-5 сая төгрөгт хүргэвэл багш нар тогтвор суурьшилтай ажиллана

    Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам, багшийн хомсдол, гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн асуудлаар Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлээс тодрууллаа.  

  • 19 September

    “Ногоон технологи-2024” өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна

    Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил болгон “Ногоон технологи” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион …

  • 12 September

    Таеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав: Төрийнхөө далбааг Парисын тэнгэрт мандуулаад ирсэн. Өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнуулаад энгэрээ гялалзуулаад зогсож байгаадаа маш их баяртай байна. Энд хүрэхэд тусалсан, дэмжсэн, миний …

  • 6 September

    А.Төгсбаяр: Үзэгч сонсогчидтойгоо үргэлж хамт байгаа шүү гэсэн утгыг илэрхийлж пянзаа “Би чамтай” гэж нэрлэсэн

    “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр өнөөдөр /2024.09.06/ “Би чамтай” пянзны нээлтээ хийлээ. “Би чамтай” пянзанд Эмзэгхэн хайр, Нандин хүсэл, Далавчгүй, Тэндээс сонсоно, Ариун нандин, Би чамтай, Насан туршдаа, Хавар хавраар, Хайрын гудамж, Баяртай сургууль минь, Би аав нийт 11 дуу багтжээ.      

August, 2024

  • 16 August

    Л.Оюун-Эрдэнэ: Н.Алтанхуяг даргаа та миний үед хамтарч болно, Л.Гантөмөрийн үед болохгүй гэж байгаа хандлагаа өөрчил

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд төсөл боловсруулсан Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголчууд дөрвөн жил ямархуу байдалтай амьдрах вэ гэдэг бодлогын баримт бичиг орж ирэх ёстой. Гурван нам нийлж засаг барьж эхэлж байгаа. Л.Гантөмөр дарга миний хажууд сууж байна. Энэ мөрийн хөтөлбөр …

  • 16 August

    Л.Гантөмөр: Хамтарсан Засгийн газар татварыг бууруулах чиглэлээр ажиллана

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх дөрвөн жилд хамтарсан Засгийн газар татвартай холбоотой ямар шинэчлэл хийх гэж байна. Айл өрх бүр ямар нэг зээлтэй, зээлийн хүүгийн дарамтад байна, зээлийн хүүг …