“Ногоон технологи-2024” өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил болгон “Ногоон технологи” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, агаар цэвэршүүлэгч, эко ариун цэврийн байгууламж зэрэг шинэ дэвшилтэд техник технологиудыг танилцуулах юм.

Мөн арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг олгохын зэрэгцээ шаардлага хангасан тохиолдолд ногоон зээлийг иргэд, аж ахуй нэгжүүдэд олгох үйлчилгээг үзүүлж байна.

“Ногоон технологи 2024” өдөрлөгт Тавантолгой түлш компани оролцож шахмал түлшний талаарх мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд өгөхөөс гадна хэрэглээний “Сайн” картын олголтыг хийж байна. Иргэд түлшний картаа хаяж, гээгдүүлсэн бол шинээр авахаас гадна, хэрэглээгээ нээлгэх, бүртгэлээ хийлгэх зэрэг үйлчилгээ авч болох юм. Иймд иргэд, олон нийтийг “Ногоон технологи-2024” өдөрлөгт идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны нээлт боллоо

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нээлээ. Хуримтлалыг хэвшил болгох, улмаар хуримтлалын ач …