“Forbes” сэтгүүлээс гаргадаг “YouTube”-д дүрс бичлэг байршуулснаас хамгийн өндөр орлого олсон блогчдын жагсаалтыг найман настай, Райан нэртэй америк хүү тэргүүлжээ.Райан хүү эцэг эхийнхээ тусламжтайгаар “Ryan ToysReview” блогийг “YouTube”-д хөтлөн явуулдаг бөгөөд 2015 онд гуравдугаар сараас сувгаа бүртгүүлснээс хойш түүний блогуудыг 26 тэрбум орчим удаа үзжээ. Бяцхан блогчин тоглоомоороо тоглож, төрсөн сэтгэгдлийнхээ талаар ярьдаг байна. Үүнийг нь эцэг эх нь камераар …
Видео мэдээ
December, 2018
-
4 December
“Хайрын сүлд дуу-2017” тоглолт болно
1998 оноос хайрын “Хонгорзул” сониноос уламжлал болгон зохиодог “Хайрын сүлд дуу-2017” наадмын Гала тоглолт болох гэж байна.Тоглолт 12 дугаар сарын 08-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд 19цагаас ганцхан удаа тоглогдоно. “Хайрын сүлд дуу-2017″тоглолтонд шинэ шилдгийн шилдэг хайрын дуунууд эгшиглэнэ.
November, 2018
-
28 November
Энэ сарын 29-ны өдрийг бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа
Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор амиа насаа алддаг байна. Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа. Иймээс төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу …
-
28 November
Дуучин С. Заяа клипэндээ гэргийгээ тоглуулжээ
Дуучин С.Заяагийн шинэ уран бүтээл “Зөрүүдхэн минь” дууны клип энэ сарын 14-нээс сонсогчдын хүртээл боллоо. Тэрбээр “Зөрүүдхэн минь” нэртэй шинэ дууныхаа клипэнд гэргий Д.Одзаяагийн хамт тогложээ. Энэхүү дууны шүлгийг Оргил, Bebe, аяыг хөгжмийн продюсер Н.Тэмүүлэн хийсэн бол клипийг OX animation болон Blackeyes студиэр хийлгэсэн байна.
-
27 November
Цагаан ордон Зул сарын модоо заслаа
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өчигдөр /2018.11.26/ Цагаан ордны зул сарын чимэглэл хийсэн зургаа твиттер хуудаснаа дэлгэжээ. Цагаан ордонд 40 улаан гацуурыг байрлуулж 14 мянган улаан өнгийн тоглоом, туузаар чимэглэжээ. Цагаан ордны энэ жилийн зул сарын чимэглэл нь “Америкийн баялаг” гэсэн сэдэвтэй аж. Цагаан ордноос мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгчийн улаан тамгыг бэлгэдэн ийнхүү улаан өнгөөр дагнасан аж. Энэ хүрээнд Цагаан ордныг …
-
26 November
“Miss World 2018” тэмцээнд оролцож буй Э.Энхриймаагийн видео танилцуулга цацагдлаа
БНХАУ-ын Саньяа хотод 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Miss World 2018” тэмцээн болж байна. 120 орны гоо бүсгүйчүүд оролцож буй тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаагийн “Miss World-2018” тэмцээнд зориулагдсан албан ёсны видео танилцуулга цацагдсаныг хүргэж байна. Эрт-эдүгээ-ирээдүй гурван цагийн холбоосгүй хөгжил дэвшил гэж байдаггүйчлэн өнөөгийн Монголын хөгжил цэцэглэлт өвөг дээдсийн маань үлдээсэн өв соёлтой хүйн холбоотой. Монголын …
-
19 November
Дуучин Д.Нацагдоржийн шинэ уран бүтээл “Wonder”
“Яг түүн шиг-3” шоуны ялагч, дуучин, ая зохиогч Наки буюу Д.Нацагдоржийн шинэ уран бүтээл “Wonder” дууны клип өчигдөр /2018.11.18/ цацагдаж эхэллээ. “Wonder” дууны аяыг Д.Нацагдорж өөрөө зохиож, үгийг Gabriel бичиж, видео клипийг Exa Studio бүтээсэн байна. Дууны клипэнд түүний гэргий тоглосон бөгөөд хайртай хүнтэйгээ хийсэн аяллаа уран бүтээл болгосон гэдгээрээ онцлог болжээ. Наки эхнэртэйгээ хоёулаа Азийн орнуудаар аялж байхдаа өөрсдийнхөө …
-
19 November
“Авьяаслаг Монголчууд-3” шоуны финальд өрсөлдөх эхний хоёр оролцогч тодров
“Авьяаслаг Монголчууд-3” шоуны шилдэг 32 оролцогчийн эхний долоон оролцогч өчигдөр /2018.11.18/ өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүллээ. Тодруулбал, Илбэчин С.Билэгт, Хөгжмийн багш Д.Бердибек, Оюун ухааны спортоор хичээллэгч С.Марал, Royal Beat Crew хамтлаг, Элэглэгч Б.Буяндэлгэр, Өсөх-Ирээдүй хамтлаг, дуучин болох мөрөөдөлтэй залуу Ө. Болдбаатар нар үзүүлбэрээ үзүүлсэн юм. Үзэгчдийн саналаар Илбэчин С.Билэгт, Хөгжмийн багш Д.Бердибек, оюун ухааны спортоор хичээллэгч С.Марал нар шилдэг гуравт шалгарсан. …
-
19 November
“BlackPink” хамтлагийн дуучин Жэннигийн “Solo” дууны клип цацагдаж эхэллээ
Өмнөд Солонгосын алдарт “BlackPink” хамтлагийн дуучин Жэнни бие даасан цомогт багтсан “Solo” дууны клип энэ сарын 12-нд цацагдаж эхэллээ.“Solo” дууг хип хоп болон поп хөгжимтэй хослуулсан YG энтертайнметын продюсерТэдди зохиожээ. “BlackPink” хамтлаг нь 2016 онд анхны “Square One” цомгоо гаргасан. Тус хамтлагийн “Whistle”, “Boombayah”, “Ddu-Du Ddu-Du” зэрэг дуу нь хит болсон билээ.
-
12 November
МУГЖ Д.Отгонбаярт урлагийнхан гэнэтийн бэлэг барьжээ
“Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч, гавьяат жүжигчин Д.Отгонбаярын энэ сарын 23, 24-нд болох “Чи минь байгаа болохоор “тоглолтод нь зориулан урлагийн анд нөхөд нь гэнэтийн бэлэг барилаа. Д.Отгонбаярын 10 жилийн өмнө “Чоно” хамтлагт зориулан зохиосон “Чамд таалагдахын тулд” дууг дахин шинэчлэн “Чоно”, “Хурд”, “Харанга”, “Никитон” болон бусад амьд хөгжмийн хамтлагууд, Д.Отгонбаяртай уран бүтээлээр холбогдсон дуучин С.Наран, С.Сэрчмаа, Б.Чинбат зэрэг үе үеийн …
-
12 November
Ц.Элбэгдорж: Сангуудын үйл ажиллагааг ил тод болгох ёстой
Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2018.11.08-ний өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЖДҮХЗ болон АСЕМ-ын асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр”Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Харахад сайд нар бүхэн сантай, дарга бүхэн төсөвтэй байгаа. Одоо энэ бүхнийг ил болгох, тайлагнах шаардлага бий болжээ. Би хувьдаа эдгээр 27 сангийн үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээг царцаах ёстой гэж үзэж байна. Үйл ажиллагаа …
-
7 November
МУУГЗ Ц.Чулуунбатын “Эр хүн” дууны клип цацагдаж эхэллээ
“Харанга” хамтлагийн гитарчин, дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Эр хүн” дууны клип энэ сарын 3-ны өдөр сонсогчдын хүртээл болголоо.Тус дууны үгийг яруу найрагч Л.Мөнхжаргал, аяыг Ц.Чулуунбат өөрөө зохиосон байна. Амьдралын эрээн бараанд ноён нуруу хугаралгүй, нэг л зангаар туучиж яваа эр хүний тухай өгүүлэх энэхүү дууны клипийн зураг авалтыг Хар зүрхний хөх нуурт авчээ. Өнгөрсөн зун “Харанга” хамтлагийнхан …
-
6 November
Дуучин О.Гантулгын анхны цомог худалдаанд гарлаа
Гитар хөгжмийг чадварлаг тоглодгоороо танигдсан дуучин О.Гантулгын анхны бие даасан “The Life is a Dream” цомог худалдаанд гарлаа. Тус цомогт Нарны жим киноны дуу “Он жав”, “Баярлалаа” болон шинэ уран бүтээлүүдээс бүрдэх 10 дуу багтжээ. Түүний шинэ цомгийг “Hi-Fi Records” болон “Orange records”-н салбаруудаас худалдан авахаас гадна “hi-fi.mn” цахим сайтаас онлайнаар захиалах боломжтой аж. Цахим сүлжээнд гитар хөгжмийг чадварлагаар тоглож буй бичлэгээрээ анх олонд танигдсан тэрбээр МҮОНТВ-ийн “Нарны жим” олон ангит киноны гол …
-
1 November
Видео: “Орел и Решка” нэвтрүүлгийн Монголд үлдээсэн 100 долларыг аав, хүү хоёр олжээ
ОХУ-ын “Пятница” сувгийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох “Орел и Решка” /Сүлд ба тоо/ ээлжит дугаараа Монголоос бэлтгэжээ. Нэвтрүүлэг аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд цацагдсан байна. “Орел и Решка” /Сүлд ба тоо/ нэвтрүүлгийн төгсгөлд хөтлөгчид аялсан газрынхаа хаа нэгтээ 100 ам.доллар нууж үлдээдэг уламжлалтай. Тэгвэл дөрвөн жилийн дараа дахин Монголоор аялсан “Орел и Решка” нэвтрүүлгийнхний үлдээсэн 100 долларыг …
October, 2018
-
29 October
“Ахлах тогоочийн заавраар” шоунд Н.Энхбаяр, Ч. Уранхолбоо нар өрсөлдөнө
NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар”шоуны гурав дахь цуврал ирэх сарын 4-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм. Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж …