Уран бүтээлч Дино Томик давсаар гайхалтай урлагийн бүтээл бүтээдгээрээ алдартай. Тэрээр энэ удаад Game of Thrones буюу Хаан ширээний төлөөх тоглоом нэртэй Холливудын киноноос сэдэвлэсэн уран бүтээл туурвисан байна. Түүний бүтээлүүдийг болон хэрхэн бүтэж байгаа бичлэгийг та бүхэндээ хүргэе.
Видео мэдээ
June, 2017
-
20 June
Нууц – богино хэмжээний кино
Буриадын нийслэл Улаан-Үүд хотноо зохиогдсон “Алтаргана-2016” наадамд амжилттай оролцож, “Шилдэг эрэгтэй дүр”-ийн номинацид ялагчаар тодорсон Нюуса буюу Нууц хэмээх богино хэмжээний киног хүргэж байна.
-
20 June
Төгс эмэгтэйн бие хэрхэн өөрчлөгдсөн бэ /бичлэг/
Эмэгтэй хүний төгс биеийн хэлбэрийг хүн бүр өөрөөр үнэлдэг байх. Хэдэн зуун жилийн туршид хэрхэн хүлээн авч, дүгнэж гоё сайхан хэмээн биширдэг байсан нь сонин. Төгс бие гэдэгт маргаантай байдаг эмэгтэй хүний биеийн сайхны хэмжүүрээс сонирхоё
-
19 June
Гурван нэр дэвшигч “мэтгэлцэв”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас нэр дэвшиж буй эрхмүүд энэ сарын 17-ны өдөр мэтгэлцэх ёстой байсан ч АН-аас нэр дэвшигчийн хүсэлтээр хойшлуулсан билээ. Тэгвэл тэд өнгөрөгч өдөр “Mongol president comment”-ын тайзнаа халз тулсан байна. Нэр дэвшигч эрхмүүд юу ярьсныг доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү. shuum.mn
-
19 June
Тиймээ, тэр “өөрөөр дуулж чадсангүй”
“Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайханы цоо шинэ уран бүтээл “Өөрөөр дуулж чадсангүй” дууг хүргэж байна. Монголын рок попийн ертөнцийн амьд домог болсон тэрбээр шинэ уран бүтээлийнхээ тухай “Нийтийн төлөө, өөрийгөө зольсон бодь эрчүүдийн нуруун дээр Монгол явж ирсэн. Цаашдаа ч ийм эрчүүдийн нуруун дээр Монгол Улс явах нь тодорхой. Иймийн учир би энэ дуунаасаа М.Энхболдыг олж харж байгаа юм. …
-
16 June
Сонгиноор утсаа цэнэглэж үзсэн үү
Тог цахилгаан тасарсан үед гар доорх материалаар хэрхэн утсаа цэнэглэж болох вэ. Үүний тулд таньд сонгино, автерк, USB цэнэглэгч болон хүч нэмэгдүүлдэг ундаа буюу энержи дринк хэрэгтэй. Хийх заавар: Сонгиноо 2-4 удаа автеркаараа нүхлээд энержи дринк дээрээс нь хийж 15-20 мин байлгасны дараа сайтар арчиж аваад USB цэнэглэгчээ залгаад л бэлэн болно. Та гэртээ туршаад үзээрэй.
-
15 June
Билли Лим буюу Эвлүүлэггүй Үнэн
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЛИМ СИМ ПАУ хэмээх Монголд ирж тэрбумтан болсон хятад эрийн талаар их бичиж байна. Тэгвэл ЛИМ СИМ ПАУ гэдэг чухам хэн бэ гэдгийг “Эвлүүлэггүй үнэн”-гээр хөнджээ. Х.Тэргэл breakingnews.mn
-
14 June
Брюс Лигийн тулааны цорын ганц бичлэг интернэтэд тавигдлаа
Тулааны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Ли 1973 онд 32-хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Брюс Лигийн амьдрал дээр хийсэн тулааны цорын ганц бичлэг YouТube хуудсанд тавигджээ.
-
13 June
“Дурлах санал” Монголын уран сайхны шинэ кино гарч эхэллээ /фото+видео/
“Дурлаж үзээгүй хүн байвал гараа өргөнө үү?” гэж “Дурлах санал” киноны нээлтийн арга хэмжээнд уригдагсадаас тус киноны ерөнхий продюсер Болдбаатарын хүссэн хүсэлтэнд гараа өргөсөн ганц хоёр залуусыг эс тооцвол бараг бүгд чимээгүй байлаа. Тэгэхлээр хүн бүр дурлаж үзсэн гэсэн үг. Бас дээр нь охид хөвгүүд бүр өсвөр насыг туулахдаа үеэрхэл нөхөрлөл, анхны хайрыг туулсан байдаг биз. Цаг хугацаа хэрхэн өөрчлөгдөх, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл