Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэчимэг “Мөнх тэнгэрийн хурай” шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. Түүний нөхөр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан энэхүү дууны шүлгийг бичсэн бол аяыг Ц.Эрдэнэбат хийсэн байна. “МӨНХ ТЭНГЭРИЙН ХУРАЙ” /дууны үг/ Эжий эх газартаа хайраа шингээж дээдлэн сүслэн мөргөе өө Энх цагаан сарандаа хүслээ шивнэн даатган залбирч мөргөе өө Уул усны лус савдаг сэр Ураг …
Видео мэдээ
March, 2018
-
3 March
Рональд Рейганы номын санд “Чингис хаан” үзэсгэлэн дэлгэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы номын санд өнгөрсөн сарын 16-нд “Чингис хаан” үзэсгэлэн дэлгэгджээ. Өнгөрсөн сарын 16-ний өдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болох аж. Тус номын санд нийт 200 гаруй эд зүйл тавигдсанаас 13 дугаар зууны үеийн хувцас, үнэт эдлэл, чимэглэл, багаж хэрэгсэл болон бусад урлагийн бүтээл, дурсгалт зүйлсийг дэлгэжээ.
-
2 March
“Дэлхий” хамтлагийн шинэ уран бүтээл “Уухай”
Баасан гаригийн видео мэдээ булангаараа “Дэлхий” хамтлагийн цоо шинэ уран бүтээл болох “Уухай” дууг хүргэж байна. Уухай Уяхан замбуутивийн нараа дуулдаг хүний үр шүү дээ Уул усаа дээдлэн өссөн ухаан саруул монгол хүн шүү дээ Уянгат морин хуурын эгшгэнд уярч торьносон хүний үр шүү дээ Уудам сансарт аялаад ирсэн удам сударт монгол хүн шүү дээ Дахилт Даяар олон монголчууд минь …
-
1 March
МУГЖ М. Бямбажав Т. Амина “Миний дуртай ээжийн дуунууд”
Пүрэв гаригийн видео мэдээ булангаараа Монгол Улсын Гавьяат жүжигчин М. Бямбажавын дуучин Т.Аминатай хамтарна дуулсан “Миний дуртай ээжийн дуунууд” дууг хүргэж байна.
February, 2018
-
28 February
”Freezone” хамтлагийн ахлагч, дуучин Э.Энхтөрийн шинэ уран бүтээл “Эгээрэл”
”Freezone” хамтлагийн ахлагч, дуучин Э.Энхтөр өөрийн бие даасан шинэ уран бүтээл “Эгээрэл” дууг олон нийтэд танилцуулж байна. Дууны үг, аяыг дуучин Э.Энхтөр өөрөө зохиосон гэнэ. Харин гитарыг МУГЖ, Харанга хамтлагийн соли гитарчин Ц.Энхманлай тоглосон байна. Дууны бичлэгийг 2017 онд BDRG Studio хийж, Чингис Хаан хамтлагийн даралтат хөгжимчин Ц. Байдраг хөгжмийн найруулга дээр нь ажиллажээ. ”Эгээрэл” дууны утга санаа болон хөгжмийн найруулга …
-
24 February
Дуучин Укагийн “Хайр хөгжим юм уу?” /видео/
Амралтын өдрийн видео мэдээ булангаараа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын гурав дахь бие даасан “Хөг-Жим” цомогт багтсан “Хайр хөгжим юм уу?” дууг хүргэж байна. Тэрээр “Хайр хөгжим юм уу? дуугаа “Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэсэн бөгөөд дууны аяыг Монгол Улсын Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, үгийг Оки буюу Б.Одбаяр бичиж, “Lemon” студийн хамт олон бүтээсэн байна. “Хайр хөгжим юм уу?” дууны үг Намрыг угтан …
-
24 February
Дуучин Н.Ундралын “Урт наслаарай ээжээ”
Амралтын өдрийн видео мэдээ булангаараа залуу дуучин Н.Ундралын “Урт наслаарай ээжээ” дууг хүргэж байна.
-
21 February
“Замбуу тив” хамтлагийнхан Өвөрмонголын ардын дууг дуулжээ
“Хүрээ хүүхнүүд”, “Гурван эрдэнэ” зэрэг бүтээл гаргасан Замбуу тив хамтлагийн бүсгүйчүүд Өвөрмонголын ардын дууны эвлүүлэг хийжээ.
-
21 February
“Маш нууц 2” киноны дуу “Үеийн үед” цацагдаж эхэллээ
“Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол, Яруу алдраа сонсож амжаагүй хэчнээн баатар үрэгдээ бол” хэмээх сэтгэл шимшрүүлсэн үгстэй “Үеийн үед” дуу өчигдрөөс эхлэн олны хүртээл боллоо. Эх орноо бүрэн бүтнээр нь авч үлдсэн зоригт баатруудынхаа гавьяат үйлсийг Монгол түмэн минь үеийн үед санаж явах учиртайг сануулж, ойлгуулсан энэхүү дууг “МАШ НУУЦ-2” буюу “БАЙТАГ БОГД” уран сайхны кинонд …
-
20 February
Цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд газардаж буй онгоцнууд
Доорх бичлэгээс цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд газардаж буй онгоцнуудыг сонирхъё. Эндээс онгоцны жолоо барина гэдэг мэдээж амаргүйн дээр зөвхөн мэргэжлийн хүний хийх ажил гэдэг нь харагдаж байна. Цаг агаарын болзошгүй хүнд нөхцөл байдалтай тулгарахад жолооч хүн уран жолоодлого хийж, бүхий л ур чадвараа шавхах нь мэдээж, үүний дээр сэтгэл санааны хувьд тэнцвэртэй байж, бүгдийг гартаа авдаг нь мэдээжийн хэрэг болов …
-
20 February
И.Одончимэг: Би ээжийгээ дэргэд байхад ч санаад байдаг
Сэтгүүлч Б.Ундрахжаргалантийн “Болзоо” нэвтрүүлгийн Бямба гаригийн ээлжит зочноор Монгол Улсын Гавъяат жүжигчин И.Одончимэг оролцжээ. Энэ талаар Б.Ундрахжаргалант цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Тэр их өвөрмөц хүн юм. Зөн мэдрэмжтэй, зүүд нь бас биелдэг. Жүжигчний мэргэжлийг сонгосон нь ч их сонин.Автобусанд сууж хотоор тойрч яваад драммын театрын ойролцоо буучихсан.Тухайн өдөр тэр жүжигчин болох ёстой гэдгээ ойлгожээ… Сурагч байхаасаа л хэлэх гэснээ хэлчихдэг шударга …
-
20 February
“Амьдрал” киноны дууны клип цацагдаж эхэллээ
Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг Амьдрал нэртэйгээр ирэх гуравдугаар сарын 2-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. Харин киноны дууг МУГЖ, Зууны манлай …
-
19 February
Б.Амарсайхан: Бодлын хулгайч киноны хоёрдугаар анги хийгдэнэ
MN 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг Холливудын бүтээсэн “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн баргил хоолойтой жүжигчин Б.Амарсайханы гэрт зочиллоо. Сар шинийн баярын дугаарт Б.Амарсайхны гэрт хонож, түүний гэр бүлтэй хамт халуун яриаг өрнүүлээ. Дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү.
-
17 February
Ажилдаа ирэхийн тулд урт замыг тэшүүрээр гулгаж туулдаг хүн
Шведийн нийслэл Стокгольм хотын иргэн Жоаким Малм тэшүүрээр гулгах аяллын хөтөч хийдэг бөгөөд ажил руугаа хөлдсөн нуур, голын усан дээгүүр гулгаж явдаг аж. Тэрээр хэлэхдээ “Хүмүүс хамгийн эхлээд мөс аль хэр зузаан бэ гэж асуудаг. Тэгэхээр нь хангалттай зузаан гэж хэлдэг. Гэхдээ мөсөн дээр гарахаасаа өмнө заавал шалгаж үзнэ. Би эндээс байгаль, хурд, эрх чөлөөг мэдэрдэг” хэмээжээ. Үнэндээ Шведэд ажил …
-
13 February
Хойд Солонгосын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд үзэгчдийн суудлыг эзэгнэж байна
Энэ удаагийн Пёнчаны өвлийн наадамд Хойд болон Өмнөд Солонгосын эмэгтэй хоккейчид нэг баг болон оролцож байна. Өнгөрөгч бямба гаригт эхний тоглолтоо хийсэн хоёр Солонгосын баг Швейцарит 8:0 оноогоор хожигдсон. Тэгвэл энэхүү тоглолтыг Хойд Солонгосоос ирсэн хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд чимж өгчээ. Тэд тоглолтын турш тусгайлан бэлтгэсэн үзүүлбэрээ сонирхуулсан. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уухайлах дуу ордонд нэгэн зэрэг хүрч, тэнд хурсан олны анхаарлыг “Манайх …