Дуучин Г.Эрдэнэчимэгийн шинэ уран бүтээл  “Мөнх тэнгэрийн хурай”

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэчимэг “Мөнх тэнгэрийн хурай” шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. Түүний нөхөр  Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан энэхүү дууны шүлгийг бичсэн бол аяыг Ц.Эрдэнэбат хийсэн байна.

“МӨНХ ТЭНГЭРИЙН ХУРАЙ”

/дууны үг/

Эжий эх газартаа хайраа шингээж дээдлэн сүслэн мөргөе өө
Энх цагаан сарандаа хүслээ шивнэн даатган залбирч мөргөе өө
Уул усны лус савдаг сэр
Ураг олны золбоо хийморь мандаж байгээ
Улс Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа
Хурайлан хурайлан дуудая аа

Дахилт:
Ээ ээ ээ саран мину
Ээ ээ ээ тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр мину

Эцэг дээд тэнгэртээ хүслээ шивнэн алдлан сүлдлэн мөргөе өө
Ээлийн их нарандаа цацлаа өргөн даатган залбирч мөргөе өө
Хас төрийн их цадиг сэр
Хамаг олны заяа зол нь дэлгэрч яваг ээ
Хөх Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа
Хурайлан хурайлан дуудая аа

Дахилт:
Ээ ээ ээ наран мину
Ээ ээ ээ тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр мину

Өндөр их дээдэстээ итгэлээ илгээн талархан сөгдөн мөргөе өө
Өр дулаан галдаа өргөлөө өргөн даатган залбирч мөргөе өө
Хаан суу заль чин үнэн сэр
Хотол олны үрс нь энх амгалан байг ээ
Хамаг Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа хурайлан хурайлан дуудая аа

Дахилт:
Ээ ээ ээ голомт мину
Ээ ээ ээ тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр минь

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …