Сэтгүүлчдийн сүлд дуу “Би үнэний дуу хоолой”

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь тавигдсан хэмээн үздэг юм. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Тэгвэл 105-н жилийн түүхтэй сэтгүүлзүйн салбарын сүлд дуу буюу сэтгүүлчдийн сүлд дуу одоогоос 5-н жилийн өмнө, Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачилгаар бүтэж байсан түүхтэй.

“Би үнэний дуу хоолой” хэмээх сэтгүүлчдийн сүлд дууг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар алдаршсан, утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран бүтээж, “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулсан байдаг. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PRO SOUNDS” студийн хөгжмийн найруулагч “Рагу Раман” ажиллаж “DUAL ZET” студи дүрсжүүлжээ.

 Сэтгүүлчдийн сүлд дууг 2014 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тогтоолоор “Сэтгүүлчдийн сүлд дуу” хэмээн баталсан байна. Ингээд сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй та бүхэндээ баярын мэнд хүргэж, сэтгүүлчдийн сүлд дууг толилуулж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …