Видео мэдээ

July, 2017

  • 4 July

    Гурван бүдүүн хамтлаг “Хөвсгөр ” бүсгүйчүүдийг магтан дууллаа

    Гурван бүдүүн хамтлагийн ээлжит уран бүтээл “Хөвсгөр бүсгүй” нэртэй дуу үзэгч олны хүртээл боллоо. Тэд өнгөрсөн удаа 30 гарсан бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг дуундаа мөнхөлж магтан дуулсан бол энэ удаа хөвсгөр, бондгор хөөрхөн бүсгүйчүүддээ зориулж ээлжит уран бүтээлээ гаргалаа. Хүлээн авч үзнэ үү.

  • 4 July

    “Гурван охин”хамтлагийн ахлагч Д.Солонго бие даасан цомгоо гаргана

    Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө төрх, орон зайг бий болгосон цөөхөн хэдэн эмэгтэй хамтлагуудын нэг бол “Гурван охин” хамтлаг юм. Тэд олон гайхалтай уран бүтээлээрээ Монголын залуучуудын сонорыг мялааж мэдрэмжийг хөглөдөг. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонго нэгэн зэрэг хоёр бие даасан цомгоо гаргахаар ажиллаж эхэлжээ. Түүний хоёр цомог өөр өөрийн гэсэн өнгө аяс, чадвар чадамжийг нь илтгэх …

  • 3 July

    Доналд Трампын хажууд нүүрний хувирлаа барьж дийлсэнгүй /бичлэг/

    АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гарагт сансрын орон зай, аюулгүй байдлын талаар Цагаан ордны дугуй танхимд үг хэлж байжээ. Энэ үеэр түүний хажууд зогсож байсан сансрын нисгэгч Базз Олдрин нүүрний хувирлаа барьж чадсангүй инээдтэй царай гаргасан  бичлэг интернетэд шуугиан тарилаа. Ерөнхийлөгч Трамп энэ үеэр Үндэсний сансрын зөвлөлийг шинэчлэх ёстой гэх зэргээр ярьж эхэлсэн нь сансрын нисгэгчийн санаанд нийцээгүй бололтой хөмсгөө атируулж тэсэл алдаж байлаа.

  • 3 July

    Үндэсний их баяр наадамд зориулан бүтээсэн “Эх орон” дууны клип гарчээ

    Тулгар төр байгуулагдсаны 2226  жил, Их Монгол Улсын 811 жил, Тусгаар тогтнолын 106, Ардын хувьсгалын 96 жилийн Үндэсний их баяр наадамд зориулан бүтээсэн “Эх орон”  дууны клип гарчээ. Рок поп, сонгодог урлагийн дуучдын хамтран дуулсан энэхүү дууны клипэнд Хилийн 0101-р ангийн бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 032-р ангийн бие бүрэлдэхүүн, Олон улсын найрамдал төвийн хамт олон оролцон тогложээ. “Эх орон” дууны хөгжим  Төрийн хошой шагналт …

  • 3 July

    Яг түүн шиг-2: Г.Ганхүүгийн супер үзүүлбэрүүд /бичлэг/

    “Яг түүн шиг” 2 шоуны хүчтэй оролцогчийн нэг байсан аялагч, явуулын википедиа, дуучин Г.Ганхүүгийн шилдэг үзүүлбэрүүдийг энэ удаагийн видео мэдээ булангаараа толилуулж байна.Тэрээр “Яг түүн шиг” 2 шоуны долоо дахь дугаарт  Tina Turner-ийн “Simply the best” дууг дуулж анхны ялалтаа байгуулсан юм.   

June, 2017