АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өчигдөр /2018.11.26/ Цагаан ордны зул сарын чимэглэл хийсэн зургаа твиттер хуудаснаа дэлгэжээ.
Цагаан ордонд 40 улаан гацуурыг байрлуулж 14 мянган улаан өнгийн тоглоом, туузаар чимэглэжээ. Цагаан ордны энэ жилийн зул сарын чимэглэл нь “Америкийн баялаг” гэсэн сэдэвтэй аж.
Цагаан ордноос мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгчийн улаан тамгыг бэлгэдэн ийнхүү улаан өнгөөр дагнасан аж. Энэ хүрээнд Цагаан ордныг чимэглэхэд АНУ-ын 29 мужийн 150 сайн дурын ажилтан хүүхэд оролцжээ
Тэргүүн хатагтай Меланиа Трамп Цагаан ордны зул сарын чимэглэлд өөрийн эхлүүлсэн “Be Best” хэмээх кампанит ажлаа ч сурталчлаад авчээ. Тухайлбал, гацуур модноос өлгөсөн тоглоом, хананы чимэглэл болон туузууд дээр “Be Best” хэмээн бичсэн байна. Тус кампанит ажил нь залуучуудын хар тамхины хэрэглээ болон цахим орчин дахь дарамт, хүчирхийллийг эсэргүүцэх хөдөлгөөн юм.
The @WhiteHouse is sparkling for the Christmas season! pic.twitter.com/ncNhlkZAWl
— Melania Trump (@FLOTUS) November 26, 2018