“Forbes” сэтгүүлээс гаргадаг “YouTube”-д дүрс бичлэг байршуулснаас хамгийн өндөр орлого олсон блогчдын жагсаалтыг найман настай, Райан нэртэй америк хүү тэргүүлжээ.Райан хүү эцэг эхийнхээ тусламжтайгаар “Ryan ToysReview” блогийг “YouTube”-д хөтлөн явуулдаг бөгөөд 2015 онд гуравдугаар сараас сувгаа бүртгүүлснээс хойш түүний блогуудыг 26 тэрбум орчим удаа үзжээ. Бяцхан блогчин тоглоомоороо тоглож, төрсөн сэтгэгдлийнхээ талаар ярьдаг байна. Үүнийг нь эцэг эх нь камераар авч, YouTube”-д байршуулдаг аж. “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, “Ryan ToysReview” сувгаас хүү жилд 22 сая ам.долларын ашиг орлого олжээ.
Өнгөрсөн наймдугаар сараас эхлээд Walmart худалдааны сүлжээнийхэн “Ryans Wоrld” брэндийн хувцас болон тоглоом худалдаалах болсноор хүүгийн орлогыг нэмэгдүүлэн гэж “Forbes” сэтгүүлээс үзжээ.