Видео мэдээ

January, 2024

  • 2 January

    Б.Мөнхчимэг:Намайг дэмжиж саналаа өгсөн Монголчууддаа маш их баярлалаа

    Вьетнам улсад 2023 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Earth 2023”-Эх дэлхийн мисс тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон мисс Б.Мөнхчимэг 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ирэхэд гэр бүл, найз нөхөд, Андра академийн шавь нар нь угтан авч, баяр хүргэлээ.    

December, 2023

  • 31 December

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох мөч дөхөж буй энэ цаг хугацаанд ард иргэддээ хандан Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ  Эрхэм монгол ахан дүүс ээ, Элэг нэгт дэлхийн монголчууд аа, Энэ үдэш Та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг …

  • 15 December

    “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулжээ

    Шинэ он гарахад нийт 16 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулж, сонсогчдын хүртээл болголоо. “Шинэ жил” Шив шинэхэн цагаахан цас Шинэ өглөөтэй учран золголоо Ширхэг ширхгээр хаялан орсоор Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан   Өнтэй өвлийн …

  • 4 December

    Дуучин Н. Наранбаатарын шинэ жилийн баярт зориулан бүтээсэн “December Love” дуу цацагдлаа

    Шинэ он гарахад нийт 27 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл Монгол улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Намнансүрэнгийн Наранбаатар “December Love” шинэ уран бүтээлээ өчигдөр /2023.12.04/ сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дууны үгийг дуучин Н.Наранбаатар, Quiza бичиж, аяыг хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших зохиожээ. “December Love”  дууны үг Гадаа хүйтэн …

November, 2023

  • 28 November

    Б.Энхбаяр:Авлигын хэргийн шүүхээс ард түмэн айхгүй, авлигачид л айж байна

    Улсын их хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2023.11.28/ хуралдаж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Авлигын хэргийн шүүхээс ард түмэн айхгүй байгаа, авлигачид л айж байна. Нүүрсний сонсголыг нүүрсчид хамгийн их эсэргүүцэж, тэд банк санхүүтэй, хуулийнхантай болсон байна.”гэв.

  • 17 November

    Б.Энхбаяр: Шударга ёсыг нэхэж буй ард иргэдтэйгээ Засгийн газар хамт байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан юм. Тэрбээр “Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан бөгөөд хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон, иргэд, …

  • 15 November

    Шинэ клип: Увс аймгийн театрын уран бүтээлчид хамтран “Увсын хүүхнүүд” дууг дуулжээ

    Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болох Соёлын тэргүүний ажилтан У.Баатар, Ц.Батсайхан, жүжигчин Нямка нар хамтран “Увсын хүүхнүүд” дууг дуулжээ.

  • 13 November

    Бүх оддын хамтран дуулсан шинэ жилийн дуу мэндэллээ

     Бүх зүйл бүтэмжтэй болох юм шиг, гэрэл гэгээтэй сайхан өдрүүд биднийг хүлээж буй мэт гэгэлзсэн, догдолсон тэр л гоё мэдрэмжийг шинэ жил ойртсон энэ л өдрүүдэд бид авдаг шүү дээ. Тэгвэл хүн бүрийн хүсэл мөрөөдөл бүхэн биеллээ олоосой гэсэн утгатай “Хүсэл бүхэн биелээсэй” нэртэй цоо шинэхэн уран бүтээл шинэ жилийн баярыг угтан мэндэллээ. Энэ дуу нь бүх оддын хамтарсан уран бүтээл болж …

  • 9 November

    Л.Энх-Амгалан:Хүүхдээ өнчрүүлж, тэтгэмжээс нь бултдаг хүмүүст төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болсон

     Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн  /2023.11.09/ нэгдсэн хуралдаанаар  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Жилд 16.000 залуучууд гэр бүлээ бүртгүүлж, буцаад 4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэдэг бол аймшигтай тоо. Гэрлэж байгаа 4 залуугийн 1 нь …

  • 7 November

    Б.Энхбаяр: Гишүүд нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн ч хуралдаа ирэхгүй, хянан шалгах ажилд саад болж байна

    Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр 11:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас түр хойшлов. Энэ талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Бидэнд цаг хугацаа давчуу байна. Гэтэл түр хороонд орно орно гэсэн ч хуралдаа ирэхгүй, хянан шалгах ажилд эс үйлдлээр саад болж байна. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн бүлгийн дарга нарт хэлж эргүүлэн татуулна. Тэгэхгүй …

  • 2 November

    Дуучин Д.Болд, Б. Батцэцэглэн нарын хамтран дуулсан “Жаргалтай” дууны клип цацагдлаа

    Төрийн соёрхолт, “B Production”-ийг үүсгэн байгуулагч, дуучин Д.Болд Уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хамтран “Жаргалтай” хэмээх шинэ уран бүтээл хийжээ. Дуучин Д.Болд өөрийн  цахим хуудсандаа “MONGOL POP 3” цомог дуусаж эхний нээлтийн дуугаа “Жаргалтай” хэмээн нэрлэж, Монгол ардын харилцаа дуу байдаг шиг МПоп харилцаа дуу ийм байх болов уу хэмээн товшуур хөгжмийн хөг эгшгээр хэмнэл хийн бүтээл болгон та бүхэндээ хүргэж байна” …

October, 2023

  • 24 October

    Дуучин Б.Наранцогтын “Хөгжмийн эгшиг” анхны бие даасан уран бүтээлийн тоглолт энэ сарын 26-нд болно

    Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрөн гарсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Боржигоны Наранцогт “Хөгжмийн эгшиг” анхны бие даасан уран бүтээлийн тоглолоо 10-р сарын 26-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд хийх гэж байна. Тэрбээр “Хөгжмийн эгшиг”, “Ижий хань”, “Уянга цагаан хуруу”, “Цэцэгчний хүслэн,” “Торгоны хээ”, “Нууцхан сэтгэл” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан уран бүтээлч билээ. “Хөгжмийн эгшиг” тоглолтонд дуучин …

  • 20 October

    Найруулагч Б.Батдэлгэрийн”Шар гэгээ” уран сайхны кино Хангарьд цомын эзэн боллоо

    Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод буй. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн эл бүтээл 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч чансаагаараа тэргүүлэв.  Тодруулбал, “Шилдэг кино зохиол”  “Шилдэг туслах эмэгтэй дүр” “Шилдэг хөгжмийн зохиол” гэсэн   гурван төрөлд шалгарч, Хангарьд цомын эзэн болсон юм. Оранж энтертайнмент, Рэд Пойнт медиа, “Промикс …

August, 2023

  • 29 August

    Х.Нямбаатар: Хянан шалгах түр хороог шуурхай ажиллуулах болно

    Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.08.29/ анхны хуралдаанаа хийж даргаа сонголоо. Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өөрийн нэрийг дэвшүүлсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 55,6 хувийн саналаар Хянан шалгах түр хорооны даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сонгогдлоо. …

  • 23 August

    “Авьяаслаг Монголчууд-4” шоуны шүүгчид тодорлоо

    Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг монголчууд” шоуг Монгол телевиз дөрөв дэх  жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан “Got talent” шоуг албан ёсны эрхтэйгээр Монгол телевиз үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш байнга телевизийн рейтингийн судалгаагаар тэргүүлж, үзэгчдийг байлдан дагуулсан телевизийн шилдэг контентын нэг болж чадсан билээ. Харин тус шоу нэвтрүүлгийн энэ жилийн шүүгчдээр хэн ажиллах нь …