Дуучин Д.Болд, Б. Батцэцэглэн нарын хамтран дуулсан “Жаргалтай” дууны клип цацагдлаа

Төрийн соёрхолт, “B Production”-ийг үүсгэн байгуулагч, дуучин Д.Болд Уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хамтран “Жаргалтай” хэмээх шинэ уран бүтээл хийжээ.

Дуучин Д.Болд өөрийн  цахим хуудсандаа “MONGOL POP 3” цомог дуусаж эхний нээлтийн дуугаа “Жаргалтай” хэмээн нэрлэж, Монгол ардын харилцаа дуу байдаг шиг МПоп харилцаа дуу ийм байх болов уу хэмээн товшуур хөгжмийн хөг эгшгээр хэмнэл хийн бүтээл болгон та бүхэндээ хүргэж байна” гэж нийтэлжээ.

“Жаргалтай” дууны үгийг Соёлын тэргүүний ажилтан, зохиолч Х.Болор-Эрдэнэ бичсэн бол аяыг Д.Болд зохиожээ.

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …