Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрөн гарсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Боржигоны Наранцогт “Хөгжмийн эгшиг” анхны бие даасан уран бүтээлийн тоглолоо 10-р сарын 26-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд хийх гэж байна.
Тэрбээр “Хөгжмийн эгшиг”, “Ижий хань”, “Уянга цагаан хуруу”, “Цэцэгчний хүслэн,” “Торгоны хээ”, “Нууцхан сэтгэл” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан уран бүтээлч билээ.
“Хөгжмийн эгшиг” тоглолтонд дуучин Б.Наранцогтын төрсөн дүү дуучин Б.Отгончимэг, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид, Ятгын чуулгын хөгжимчид, Соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, Мотив хамтлагийн дуучин Ганбаа нарын уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөнө.
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Наранцогтын анхны бие даасан “Хөгжмийн эгшиг” тоглолтын тасалбарыг Улаанбаатар паласын концертын их танхимын билетийн касс болон ticket.mn-ээр захиалан авах боломжтой.