Дуучин Н. Наранбаатарын шинэ жилийн баярт зориулан бүтээсэн “December Love” дуу цацагдлаа

Шинэ он гарахад нийт 27 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл Монгол улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Намнансүрэнгийн Наранбаатар “December Love” шинэ уран бүтээлээ өчигдөр /2023.12.04/ сонсогчдын хүртээл болголоо.

Энэхүү дууны үгийг дуучин Н.Наранбаатар, Quiza бичиж, аяыг хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших зохиожээ.

“December Love”  дууны үг

Гадаа хүйтэн байна шүү Хонгор минь

Гарыг чинь атгая

Гайхамшигт энэ үдэш чи биднийх

Хайрын дуугаа аялна

Чамтайгаа алхана

Зөрж өнгөрөх хүн бүхэн хайраар дүүрэн

 

Ид шидийн зам татуулан аялна

Эргэлдэх цас дээрээс минь хаялан хаялна

Хайр дурлалын чаргаараа би чамтайгаа

Өө өө өө өө take me on a magic ride

Өө өө өө

 

Анхны үнсэлт чинь хамгийн гоё бэлэг

Амьдрал минь гэнэтийн бэлгээр дүүрэн

Take me on a magic ride

Өө baby you are so beautiful

Энэ үдэш чи хамгийн үзэсгэлэнтэй

Өө baby you look wonderful tonight

Чамтай хамт гайхамшигтай

So this is new year

Like a magic come true

Халуун тэврэлт хөгжилтэй яриа гэр дүүрэн

 

Ид шидийн зам татуулан аялна

Эргэлдэх цас дээрээс минь хаялан хаялна

Хайр дурлалын чаргаараа би чамтайгаа

Ид шидийн зам татуулан аялна

Эргэлдэх цас дээрээс минь хаялан хаялна

Хайр дурлалын чаргаараа би чамтайгаа

Өө өө өө өө take me on a magical day

“December Love” уран бүтээл нь түүний шинэ жилийн баярт зориулан бүтээсэн хоёр дахь уран бүтээл юм. Тэрбээр  2019 онд “Хүслийн Шинэ Жил” уран бүтээлээ хүргэж байсан билээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …