“3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулжээ

Шинэ он гарахад нийт 16 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна.

Тэгвэл “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулж, сонсогчдын хүртээл болголоо.

“Шинэ жил”

Шив шинэхэн цагаахан цас

Шинэ өглөөтэй учран золголоо

Ширхэг ширхгээр хаялан орсоор

Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан

 

Өнтэй өвлийн цагаахан цас

Өөрийн өнгөтэй учран золголоо

Өндөр тэнгэрээс хаялан орсоор

Өхөөрдөм хүүхдүүдийн сэтгэлийг мялаасан

 

Шинэ жилийн баярыг хүргэе

Шинэ оны мэндийг дэвшүүлье

Та нартаа сайн сайхныг хүсье

Шинэ жилийн мэнд

Шинэ оны мэнд

Та нартаа хүсье

Бид бүгдээс

Happy New Year!

 

Ширхэг ширхгээр хаялан орсоор

Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан

Шинэ жилийн баярыг хүргэе

Шинэ оны мэндийг дэвшүүлье

Та нартаа сайн сайхныг хүсье

Шинэ жилийн мэнд

Шинэ оны мэнд

Та нартаа хүсье ээ бид бүгдээс

Шинэ жилийн баярыг хүргэе

Шинэ оны мэндийг дэвшүүлье

Та нартаа сайн сайхныг хүсье

Шинэ жилийн мэнд

Шинэ оны мэнд

Та нартаа хүсье бид бүгдээс

 

Happy new year

Шинэ жил ирлээ

Happy new year!

Шинэ он гарлаа

Happy new year!

Шинэ жил ирлээ

Happy new year!

 

“Цаснаас түрүүлж үнсээч”

Цайран будрах цасан бүжиглэн эргэлдсээр

Цагаахан гуниг сэтгэлээс нисэж одлоо

Цайлган хонгор энхрий чинийхээ уруулыг

Цасан ширхэг мэт зөөлнөөр үнсье үнсье

 

Цас минь чи хаялаач

Хайртыг минь үнсээч

Цагийн аясанд хувирахгүй сэтгэлийг минь түүнд илчлээч

Хайрт минь чи амлаач

Харцаараа шивнээч

Ханашгүй жаргал амлаач өвлийн үдшээр болзъё

Хайрын цасан сормуус дэрвэн орлоо

Зөөлөн бударлаа

(Хайрын цасан сормуус дэрвэн орлоо)

Хацар дээр минь цаснаас түрүүлж үнсээч

Намайг тэврээд үнс

Хайрт минь намайг үнс

 

Анхны цасан аз жаргал шивнэн орлоо

Зөөлөн бударлаа

(Анхны цасан аз жаргал шивнэн орлоо)

Амраг чинийхээ уруул дээр чинь үнсье

Чамайгаа үнсье

Хайрлан байж үнсье

Энхрий хайрт минь

 

Цас минь чи хаялаач

Хайртыг минь үнсээч

Цагийн аясанд хувирахгүй сэтгэлийг минь түүнд илчлээч

Хайрт минь чи амлаач

Харцаараа шивнээч

Ханашгүй жаргал амлаач өвлийн үдшээр болзъё

Хайрын цасан сормуус дэрвэн орлоо

Зөөлөн бударлаа

(Хайрын цасан сормуус дэрвэн орлоо)

Хацар дээр минь цаснаас түрүүлж үнсээч

Намайг тэврээд үнс

Хайрт минь намайг үнс

Анхны цасан аз жаргал шивнэн орлоо

Зөөлөн бударлаа

(Анхны цасан аз жаргал шивнэн орлоо)

Амраг чинийхээ уруул дээр чинь үнсье

Чамайгаа үнсье

Хайрлан байж үнсье

Энхрий хайрт минь

“Өвлийн хайрын дуу”

Дуулсан дууны минь эгшиг будрах цас ч юмуу

Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу

Хонгорхон ялдам дурлал

Холдошгүй энхрий хайр

Чи бид хоёрын хүсэл цав цагаан

Хайраа би чамруу алхаж явна

Дуу аяланхан яарч л байна

Хацар дээр минь энхрийхэн цагаан цас

Зөөлөн хаяланхан би даарч л байна

Чамайгаа санахаар дулаацаж л байна

Хайраа би чамруу алхаж явна

Халуун тэврэлтийг үгүйлж л байна

Хажуугаар минь хайрандаа эрхлэх хосууд

Жаргалд тэмүүлэн гүйж л байна

Хайрын намуун дууг дуулж л байна

Дуулсан дууны минь эгшиг будрах цас ч юмуу

Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу

Хонгорхон ялдам дурлал

Холдошгүй энхрий хайр

Чи бид хоёрын хүсэл цав цагаан

Дуулсан дууны минь эгшиг будрах цас ч юмуу

Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу

Хонгорхон ялдам дурлал

Холдошгүй энхрий хайр

Чи бид хоёрын хүсэл цав цагаан

Дуулсан дууны минь эгшиг будрах цас ч юмуу

Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу

Хонгорхон ялдам дурлал

Холдошгүй энхрий хайр

Чи бид хоёрын хүсэл цав цагаан

Хонгорхон ялдам дурлал

Холдошгүй энхрий хайр

Чи бид хоёрын хүсэл цав цагаан

Хайр чи бид хоёрын хүсэл цав цагаан

Санал болгох мэдээ

Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой

“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой  холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. …