Э. Даваахүү: “Парис-2024” зуны олимпын наадамд амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулахыг хичээнэ

Индонез  улсын нийслэл Жакарта хотод нэгдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохиогдсон буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид  өчигдөр /2024.01.16/эх орондоо ирлээ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн буудлагын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д. Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдсөнөөс хийн гар бууны 10 метрийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү хүрэл медаль хүртэж “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

 

 

Мөн эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү мөнгөн медаль хүртсэн юм.

Санал болгох мэдээ

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Бахрайн улсын Манама хотод энэ сарын 6-15 ны өдрүүдэд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга …