“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзэж буй ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө “Рио-2016” олимпын алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы Ш.Онотой барилдана.
Тэд анх таарч буй нь энэ аж. Хоёр дахь олимпдоо зодоглож байгаа 25 настай Ц.Цогтбаатар эхлээд хийлж, дараагийн хоёр тойрогтоо Гвинейн М.Самба, Монакогийн Б.Седрик нарыг иппон буулгаад, өмнө нь хоёр ялж, нэг ялагдсан Европын аварга, Косовогийн А.Гжаковаг нэмэлт цагийн 28 дахь секундэд зүүн үүрч, вазаригаар ялсан юм.
Тэрээр таван жилийн өмнө Риогийн олимпод 60 кг-д 20 настайдаа зодоглоод, шөвгийн наймд шалгарч байлаа.