Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Грек Улсын Родес хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож байна. Тэмцээний 1,700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, 2,000 хүртэлх ангилалд ДШХ-ны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 2,300 хүртэлх ангилалд 2019 оны …
Спорт
October, 2021
-
18 October
ОУХМ Э.Даваачимэг, Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр шагналаа
Дэлхийн аваргын чөлөөт, жүдо бөхийн тэмцээнд амжилт гаргасан хилчин тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ХХЕГ-т зохион байгуулагдлаа. Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн хилийн 0208 дугаар тусгай салбар /”Хилчин” спорт хороо/-ны чөлөөт бөхийн тамирчин ОУХМ ахлах ахлагч Э.Даваачимэг, ОУХМ дэд ахлагч Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр, ОУХМ, дэд …
-
18 October
Чөлөөт бөхийн ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Б.Шоовдорт хүндэтгэл үзүүлэв
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хороо 120 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Шоовдор Норвеги улсын Осло хотноо 2021 оны 10 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд болсон “Осло-2021” ДАШТ-ийн 59 кг-ийн жинд барилдан хүрэл медалийн эзэн болсон. ОУХМ Б.Шоовдор сүүлийн зургаан жил ДАШТ-д тасралтгүй оролцож, дөрөв дэх удаагаа медалийн төлөө барилдаж гурав дахь хүрэл медалиа хүртсэн юм. Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн …
-
18 October
Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс Б.Хорлоодой, Э.Ариунболд, Г.Болор-Очир нар хүрэл медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Парис-2021” Их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын /2021.10.16-17/ өдрүүдэд болж шилдгүүдээ шалгаруулав. Монгол Улсаас 22 тамирчин тус тэмцээнд өрсөлдөж эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар тус тус Парисын Их дуулгын хүрэл медаль хүртэв. Мөн шагналт байрт 5 тамирчин шалгарсан төдийгүй эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг …
-
18 October
МҮБХ: Допингийн шинжилгээний төлбөрт 29 сая төгрөг шилжүүлсэн
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос сүүлийн өдрүүдэд допингийн шинжилгээний талаар зарим бөх сонирхогчид, хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэлд дахин хариу тайлбарыг хүргүүлжээ. Тайлбарт “МҮБХ-ноос 2021 оны 8-р сарын 17-ны өдөр зохиогдсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг Олон улсын Допингийн эсрэг байгууллагын /WADA World Anti-Doping Agency/ журамд заасан заалтуудын дагуу Монголын Үндэсний Допингийн …
-
15 October
“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид маргааш Европыг зорино
Серби улсын Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг боксын үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Европыг зориход бэлэн болжээ. Монголын боксын холбоо/МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд пүрэв гарагт /2021.10.14/ баг тамирчдаа хүлээн авч тэмцээний өмнөх тоглолтын хувцас, биеийн тамирын хослол гардуулж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан …
-
14 October
Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран …
-
13 October
Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон тамирчид эх орондоо ирлээ
Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон Осло-2021 чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тамирчид энэ удаагийн тэмцээнээс нийт 6 хүрэл медаль хүртсэнээс 3 медалийг хилчин спорт хорооны тамирчид авчирсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Хилчин” спорт хорооноос 79 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл, 55 кг-д Э.Сумъяа, 57 кг-д Э.Даваачимэг, 62 кг-д Э.Гантуяа, 76 …
-
13 October
МҮБХ: Нэг бөхийн допингийн шинжилгээний хариуг хүлээж байна
Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт зохион байгуулсан бөхийн барилдааны допингийн шинжилгээтэй холбоотой дараах мэдээллийг өглөө. Мэдээлэлд”Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын Допингийн Эсрэг Үндэсний …
-
13 October
Жүдо: “Парисын гранд слам” тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид
Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо “Парисын гранд слам” тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд 5 тивийн 48 орны 300 жүдочид / 177 эрэгтэй, 133 эмэгтэй / 2 өдрийн турш өрсөлдөнө. Манай улсаас Эрэгтэй -66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд -66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах -73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр -81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир -90кг жинд Г.Алтанбагана, …
-
12 October
“Ангууч” Б.Баттөрийн тулааны тов гарлаа
Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын “Dragonhouse MMA”-тай хамтран ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Zhong Luo series 02” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Нийт 23 тулаанч энэ удаагийн өдөрлөгт оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцох аж. Өдгөө 26 настай Б.Баттөрийн хувьд хамгийн сүүлд …
-
8 October
Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 3-р байранд шалгарч, ХҮРЭЛ цом хүртлээ
“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнүүд явагдахад манай эрчүүд хоёр хүрэл, эмэгтэйчүүд дөрвөн хүрэл медаль хүртэв. Ингэснээр эрэгтэй баг нийлбэр дүнгээр зургаад, эмэгтэй баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байранд шалгарч, ХҮРЭЛ цомын эзэн боллоо. Эрчүүдээс 65 кг-д зодоглосон Т.Тулга хүрэл медаль зүүж, дэлхийн медальтны тоог нэгээр нэмсэн. Түүнчлэн …
-
8 October
Монголын бодибилдинг, фитнессийн баг тамирчид ДАШТ-ээс 12 медаль хүртлээ
Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо (WBPF)-ны 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-6 ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. ДАШТ-д нийт 26 орны 270 тамирчин 42 ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас 10 тамирчин 18 ангилалд өрсөлдөж 3 Алтан медаль , 6 Мөнгөн медаль , 3 Хүрэл медаль , 1 шагналт 4-р байр …
-
8 October
ОУХМ Б.Шоовдор ДАШТ-ээс гурван жил дараалан медаль хүртлээ
“Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн …
-
8 October
ОУХМ Э.Даваачимэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэгийн Ослогоос Монголын багийн тав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна. Олимпын жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол. Э.Даваачимэг тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Элвира Камалоглуг 11:0-ээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл